• Эхлэл
  • Орост зорчигч тээврийн онгоц осолдож 28 хүн амиа алджээ

Орост зорчигч тээврийн онгоц осолдож 28 хүн амиа алджээ

2021/07/07

ОХУ-ын Камчаткийн хязгаарт Ан-26 зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас 28 хүн амиа алджээ. 

"Камчатское авиапредприятие" компанийн Ан-26 зорчигч тээврийн онгоц Петропавловск-Камчатский- Палана чиглэлд нисэж байхдаа долоодугаар сарын 6-ны өдөр осолдсон байна. Онгоцонд 22 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн байв. Онцгой байдлын газраас мэдээлснээр Палана тосгоны нисэх буудлаас 3,8 км-ийн зайд онгоцны сэгийг олжээ. Одоогоор амь гарсан хүн байхгүй гэж онцгой байдлын газраас мэдээлээд байна. 

Камчаткийн хязгаарт гурав хоногийн гашуудал зарлаж, ОХУ болон Камчаткийн далбааг буулгажээ. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдал болон агаарын тээврийн хэрэгслийг ашиглах  журам зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эх сурвалж: ВВС 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин