• Эхлэл
  • Файзер вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун ирлээ

Файзер вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун ирлээ

2021/07/08

Файзер вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун вакцин МИАТ-ын нислэгээр өчигдөр Монгол Улсад буулаа.

  • 85,410 тун вакциныг 6-р сарын 30-нд
  • 85,410 тун вакциныг 6 сарын 23-нд
  • 84,240 тун вакциныг 6-р сарын 16-нд тус бүр хүлээн авсан.

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер - Comirnaty вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин