• Эхлэл
  • Ерөнхий сайд цэргийн хөтөлбөрийг дэмжихээ илэрхийллээ

Ерөнхий сайд цэргийн хөтөлбөрийг дэмжихээ илэрхийллээ

2021/07/09

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүлэгч Л.Оюун-Эрдэнэд залуучуудын сурч боловсрох нөхцлийг хангах, цаашилбал өнөөгийн цэргийн албаны бүтэж, зорилтыг илүү шинэчлэн сайжруулах санал  тавилаа. Тус холбооны зүгээс залуучууд цэргийн албанд мордохдоо англи, хэл компьютер цаашилбал мэргэжлийн чиг баримжаа авах сургалтад хамруулдаг болох юм бол олон залуучуудад хэрэгтэй зүйл болно гэж үзэж, энэ талаар судалгаа хийж, хөтөлбөр боловсруулж байгаа юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ мэт санаачлагыг байнга дэмжиж хамтран ажиллана гэлээ. Энэ талаар Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Ерөнхий сайдаас асуулт асуусныг хүргэж байна.  

-Батлан хамгаалах яам энэ жил 100 жилийн ой болж байна. Цэрэгт 2 хөршийнхөө болоод англи хэл, компьютерийн хэрэглээний програмуудыг сурчихдаг, 10 хуруугаараа шивдэг мөн эрүүл мэнд, хуулийн мэдлэгтэй болох хөтөлбөрийг бид судлаж байна. Үүн дээр санаачилга гаргаад шийдэл арга замтай нь судлаад өргөн бартвал та дэмжих үү?

-Цэргийн хөтөлбөрийг дэмжинэ. Цэрэгт явсан жолооны үнэмлэхтэй, англи хэлний дундаж шатны мэдлэгтэй, үндсэн хуулийн болон хуулийн мэдээлэлтэй, цаашил ямар мэргэжил эзэмшиж, ажиллах сонирхолтой байгаа талаараа  тухайн хүн цахим хөдөлмөрийн биржид бүртгүүлчихдэг байвал маш сайн. Энэ мэт  цэрэгт явах нь давуу талтай байж чадах юм бол манай иргэд өөрсдөө сайн дураараа цэрэгт явах нь ихсэж ирнэ. Энэ хөтөлбөр сайн байх тусам цэргийн орчин сайжирна. МЗХ залуучуудын хөгжлийн төлөө ийм санаачилга гаргаад ирвэл Засгийн газрын хуралдаан танилцуулж болно. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд давуу эрх олгож дэмжиж болно. Танайхыг ийм сайхан  санал дээр маш их баяртай байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин