• Эхлэл
  • МЗХ “Амь нэг” хөдөлгөөн өрнүүлж байна

МЗХ “Амь нэг” хөдөлгөөн өрнүүлж байна

2021/07/10

Монголын Залуучуудын Холбооноос “Хамтдаа хичээцгээе” уриан дор “Амь нэг”  хөдөлгөөн зарлаж байгаа талаар МЗХ-ны Төсөл, хөтөлбөрийн газрын дарга Э.Нэргүй, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  газрын дарга Э.Энхдөл, Хөдөлмөрийн төв биржийн захирал Т.Энхмөрөн, Төвлөрсөн үйл ажиллагаа, соёлын газрын ахлах мэргэжилтэн Х. Байгальмаа өнөөдөр мэдээллээ. Энэхүү хөдөлгөөн хоёр сар үргэлжлэх бөгөөд цар тахлын дэгдэлт буурахгүй, нас баралт нэмэгдсэн, амьсгалын аппарат дутагдалтай байгаа энэ үед залуучууд нийгмээ уриалан хамгийн хүндрэлтэй байгаа асуудлыг шийдэхэд хүчээ нэгтгэх юм.  Үүнд тодорхой асуудлуудаар олон нийтийн дунд хандивын аян явуулж, мөн олон нийтийн санал асуулгаар хамгийн хүндрэлтэй байгаа асуудлыг шийдэхэд уг мөнгийг зарцуулахаар төлөвлөж байгаа аж. 

Монгол Улсад өнөөгийн байдлаар халдвар авсан иргэдийн 47,7 хувийг 18-30 эзэлж байгаа. Нөгөө талаас үнэн зөв мэдээллийг олон талт хэлбэрээр залуучууд нэгдэн хүргэх, нийгэмд эерэг хандлагыг төрүүлэх, халдвар хамгаалллын дэглэмээ сахихыг уриалахад залуучуудын дуу хоолой онцгой шаардлагатай байгаа. Иймээс МЗХ-ны зүгээс “Хамтдаа хичээцгээе” уриан дор Засгийн газар, УОК, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихийн тулд энэхүү “Амь нэг” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм байна.

Дашрамд сануулахад Монгол Улсын бүх аймаг, сум, нийслэл, дүүрэгт 1200 гаруй салбар нэгжтэй МЗХ энэ жил түүхэн 100 жилийнхээ ойд зориулан энэ жил олон ажил санаачлан хийж хэрэгжүүүлж эхлээд байгаа бөгөөд “Нэг амь” хөдөлгөөний хүрээнд 22 ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин