• Эхлэл
  • Туул голын гүүрний дагуу зарлан мэдээлэх дуут дохиотой хяналтын камер байршуулжээ

Туул голын гүүрний дагуу зарлан мэдээлэх дуут дохиотой хяналтын камер байршуулжээ

2021/08/02

НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн саналын дагуу дүүргийн “Хөх морьт ВМ” групптай хамтран Туул голын гүүрний орчимд зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршуулжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр байршуулсан уг  камер нь шөнийн тусгалтай, 360 градус эргэдэг, зарлан мэдээллийн дуут дохио хүргэх шийдэлтэй аж.
 

 

Мөн гадна зориулалтын бус газарт хог хаяж байгаа эсэх болон гол, үер усны аюулын түвшинг давхар хянах зорилготой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин