• Эхлэл
  • Онгийн голын гүүр ашиглалтад орлоо

Онгийн голын гүүр ашиглалтад орлоо

2021/08/02

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онги голын 54.8 метр урттай, төмөр бетон гүүр ашиглалтад орлоо. Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар уг гүүрийн зураг төслийг “ГБЭТ” ХХК хийж, “Зам Замын Байгууламж” ХХК барьсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ техник, технологийн хяналт тавьж ажилласан байна.

 

 

260 метр урт хайрган хучилт бүхий авто зам, 130 метр урт эргийн чулуун бэхэлгээ, 80 метр урт далангийн налуугийн чулуун бэхэлгээтэй гүүрийг гүүрийн барилгын ажлыг “ЗЗБ” ХХК 2020 оны тавдугаар сард эхлүүлж, өнгөрсөн зургадугаар сард бүрэн дуусгажээ. 

“ЗЗБ” ХХК-ийн ерөнхий инженер А.Жавхлантөгс ахлагчтай 30 гаруй ажилтан 17 машин механизм, тоног төхөөрөмжтэйгээр батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, гэрээний нөхцлийн дагуу ажлын график төлөвлөгөө, технологи аргачлалыг гаргаж, орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж гүйцэтгэсэн байна.  

 

Эх сурвалж: ЗТХЯ 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин