• Эхлэл
  • Зам тээврийн ослын улмаас хоногт 10 хүн гэмтэж, хоёр иргэн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас хоногт 10 хүн гэмтэж, хоёр иргэн амиа алджээ

2021/08/03

Өчигдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрвөн хүн, орон нутагт  зургаан хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
  • Хоёр автомашин мөргөлдөх-2
  • Унадаг дугуйтай зорчигч-1

Орон нутагт:

  • Автомашин онхолдох хэлбэрээр-1
  • Хоёр автомашин мөргөлдөх-2
  • Жолооч гэмтсэн-2
  • Зорчигч гэмтсэн-6

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 52 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Улсын хэмжээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2021”, “Цагийн менежмент” арга хэмжээг зохион байгуулж байна.

“Цагийн менежмент” арга хэмжээний хүрээнд орон нутгийн замд осол их бүртгэгддэг цэгүүд болох 111 цэгт 181 алба хаагчид хяналт шалгалтыг эрчимжүүлэн  ажиллаж,  хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нарын биеийн чилээг тайлах хөдөлгөөн хийлгэх, хүүхэд буруу тээвэрлэсэн зөрчлийг засуулж, хүүхдүүдэд  бүс тэнцүүлэгч өгч,  жолооч зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, санамж зөвлөмж өгч 24 цагийн хяналт тавьж жолооч бүрийг хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж ажилласан.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 52 зөрчил илрүүлсний нийслэлд 38, орон нутагт 14 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо:

  • Явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох,  
  • Жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших ,
  • бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх,
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг  замын хөдөлгөөнд явганаар оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцох,

Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн үед зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын гурвалжныг байршуулах шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин