• Эхлэл
  • Хэнтийд маргааш Үндэсний бөхийн барилдаан, 27-29-нд шагайн харваан тэмцээн болно

Хэнтийд маргааш Үндэсний бөхийн барилдаан, 27-29-нд шагайн харваан тэмцээн болно

2021/08/19

Хэнтий аймагт наймдугаар сарын 20-ны өдөр сорилго 128 үндэсний бөхийн барилдаан, энэ сарын 27-29-ны өдрүүдэд “Хэрлэнгийн тойром” аймгийн Аварга шалгаруулах шагай харвааны тэмцээн болох гэж буйтай холбогдуулан аймгийн Засаг дарга Биеийн тамир, спортын газрын дарга Г.Нэргүйбаатар, үндэсний бөхийн холбоо, Шагайн холбооны төлөөлөлтэй уулзлаа.

Үзэгчгүй болох тус тэмцээнүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны А/225 тоо тушаалаар батлагдсан "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед гадаа талбайд зохион байгуулах спортын тэмцээний үйл ажиллагаанд баримтлан ажиллах ерөнхий удирдамж"-ийн хүрээнд тэмцээнд оролцогч, шүүгчдээс 72 цагийн өмнө ПСР шинжилгээ, 1-2 цагийн өмнө түргэвчилсэн шинжилгээ тус тус өгч оролцох ёстой. Тиймээс сайтар зохион байгуулахыг аймгийн Засаг дарга дурдаад, тамирчдаас ПСР болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авах шийдвэр гаргалаа. Үүнчлэн Үндэсний бөхийн холбооноос хүссэн 3 сая төгрөгийг шийдвэрлэж, шагайн тойром зохион байгуулахад 4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, төрөөс зохион байгуулахад анхаарч ажиллах үүрэг өглөө.

Аймгийн Засаг дарга үндэсний бөхийн барилдааныг элдэв найраагүй, ёс жудагтай, шударга сайхан зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахыг даалгаад хэрэв даваа наймаалсан асуудал, алдаа завхрал гарвал цол олгох асуудлыг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа хатуу санууллаа.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин