• Эхлэл
  • Тамирчид нь оролцохгүй болсон Афганистаны далбааг Паралимпын нээлтэд мандуулна

Тамирчид нь оролцохгүй болсон Афганистаны далбааг Паралимпын нээлтэд мандуулна

2021/08/24

Токиогийн Паралимпад Афганистан улсын хоёр тамирчин эрхээ аваад байсан ч тус улсад өрнөсөн Талибан хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотой оролцох боломжгүй болжээ.

Талибанчууд нийслэл Кабул хотыг эзэлснээр пара таеквондогийн тамирчин Закиа Худадади, хөнгөн атлетикч Хуссайн Расули нар гэрээсээ гарч, Токио хот руу нисэж чадахгүй болсон байна.

Гэвч наадмын нээлтийн ёслолд дэлхийн эв нэгдлийг бэлгэдэж Афганистан улсын далбааг мандуулна гэж Олон Улсын паралимпын хорооноос мэдээллээ.

 

Закиа Худадади паралимпад оролцсон Афганистаны анхны эмэгтэй болох байсан ч ийнхүү улс төрийн нөхцөлөөс шалтгаалан боломжгүй болов.

Тэрээр цахим сүлжээгээр өөрт нь туслахыг хүсэж байсан ч оролцох боломжгүй болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Зуны 16 дахь удаагийн паралимпын наадмын нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагаас эхэлнэ.

Тус наадамд нийт 162 орон, Паралимпын хорооны дүрвэгсдийн баг нийлсэн 4500 орчим тамирчид өрсөлдөхөөр болсон.

Эх сурвалж: TheGuardian, TheWallStreetJournal


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин