• Эхлэл
  • Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

2022/05/03

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

Өнгөрсөн 2021 онд энэ өдрийг "Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй" сэдвээр тэмдэглэн өнгөрүүлж байсан. Энэ жил дэлхий нийтээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвээр тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ сэдвийн доор өнөөдөр 09.00 цагаас МСНЭ, Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газартай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин