• Эхлэл
  • Үнэ цэнэтэй ”Love City”-тэй нэгэн өдөр

Үнэ цэнэтэй ”Love City”-тэй нэгэн өдөр

2022/05/10

Амралтын өдөр болгон өдөрлөгөөр захиалагчидтайгаа уулздаг шинэ соёлыг барилга, бүтээн байгуулалтын салбарт хэвшүүлсэн “Эрхэт Монгол” групп. Яг одоогоор “Гранд Маршал” дөрвөн улирлын цогцолбор хотхон, “Love City”-д өдөрлөг Бямба, Ням гараг бүрт болж, зочид гийчид олонтой байгаа. Саяхнаас “Хайрын хот” төслийн ивээн тэтгэсэн, “Эрхэт Монгол” групп кино урлагт хөл тавьснаа зарлан тунхагласан нэгэн бүтээл мэндэлсэн нь “Хайрыг битгий гомдоо” олон ангит кино. Ингээд бодохоор өөрийн эрхгүй “Хайрын хот”-д л очиж үзэхгүй бол ямар нэг зүйлээс хоцорч байгаа юм шиг санагдаад байгаа юм л даа. Өнгөрсөн амралтын өдөр “Хайрын хот” төслийн талбайд бид зорин очиж сурвалжилсан юм. 

2021 оны “Барилга Экспо”-гийн Шилдэг төслийн эзнээр шалгарсан “Гранд Маршал”-ын хоёр дахь “дүү” нь “Сити резиденс” бол “Хайрын хот” одоогоор отгон дүү нь. Төслийн концепц нь залуу гэр бүлүүдэд ая тухыг бүрдүүлэхэд чиглэсэн, юун түрүүн хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийг зорьжээ. Реалторууд нь яасан ч амны бялуу нь арилчихсан юм, аргагүй олон төслийн ард амжилттай гарч яваа шилдэг баг хамт олон, нүдэнд харагдаж гарт баригдтал төслөө тайлбарлаж байлаа. Яг “Хайрын хот”-ын байгаа тэр хэсэгт, Яармагт зуслан байдаггүй. Тохилог тухтай хаусанд амьдарна, хотоос тийм ч холгүй гэхлээр сэтгэлд таатай. 

Нийгмийн хариуцлагаар манлайлагч "Эрхэт Монгол" группийн эхлүүлээд буй эрүүл агаарт сургууль, цэцэрлэг, үзвэр, үйлчилгээний төв цогцолсон, төвийн дэд бүтцийн системд бүрэн холбогдох 2224 айлын "Хайрын хот" зуслангийн концепцтэй дөрвөн улирлын цогцолбор хороолол захиалгаа авч, хэдийнэ эхний хаусууд эздэдээ очжээ. Уламжлал ёсоор захиалагчид өөрсдөө л хүсвэл 7 хоног бүр төслийн талбайд очиж бүтээн байгуулалтын үйл явцтай танилцах боломжтой. Очоогүй байсан ч өргөн нэвтрүүлгийн телевиз болгоноор 7 хоног болгон нэвтрүүлэг гарч байна, өдөрлөг дээрээс газар дээрээс нь лайв хийн мэдээлэл хүргэж байна. Барилга гэгч чинь нүдэн дээр хэрхэн баригдаж дуусдаг болохыг Эрхэт Монгол группынхэн утгаар нь харуулж байгаа, бахдам сайхан. Маш зөв жишиг. 

Та бүхэн төслийн талбайд хүрэлцэн ирснээр гэр бүлийнхээ хамт цэвэр агаарт амрангаа амтат шорлог, халуун хуушуур, цай, кофегоор үнэгүй дайлуулан, төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, урамшуулалтай нөхцөлөөр захиалгаа өгөх боломжтой юм. Хэдийгээ цар тахлын нөхцөл байдал, бас бус хүчин зүйлээс юмны үнэ өсөж хомсдол бий боловч төслийн талбайд зочдоо үнэ төлбөргүй дайлж цайлдаг эдний жишиг хэвээрээ байна. Үүнийг нийгмийн хариуцлага, хэрэглэгчдийнхээ ая тухыг бодсон нэг илэрхийлэл гэж дүгнэж болох юм. Хүнээ боддог нийгэм бүтээхийг зорьж байгаа дор бүрнээ хичээж байгаа энэ цаг үед “Эзний сэтгэлээр бүтээнэ” уриатай Эрхэт Монгол группын хамт олон хэрхэн аливаад эзний сэтгэлээр ханддагаа энэ мэтчилэн олон талаар харуулж байна. 

Биднийг очиход гэрээ хийж байгаа үйлчлүүлэгч олноор харагдсан. Дурын хүнээс төслийн талаар, үйл ажиллагааны талаар асуухад дуртайяа хариулт өгч байлаа. “Хайрын хот цэвэр агаарт байгаа нь таалагдахаас гадна үнийн харьцангуй уян хатан нөхцөлтэй. Мөн хотын түгжрэлээс хол амар тайван саруулхан хотхон бий болж байгаад баяртай байна. Цаашдаа хотын өнгө аяс өөрчлөгдөж, газар нутаг улам тэлж, сургууль цэцэрлэг нэмэгдэнэ. Хайрын хот бүх үйлчилгээг нэгэн зэрэг болгон зохион байгуулж байгаа нь илүү үнэ цэнээ хадгална гэж үзээд гэрээ хийсэн байгаа” гэж байв. 

Амьдралын үнэ цэнэ, ая тух бүхнийг их хотынхонд бэлэглэхийг зорьж буй “Хайрын хот”-той нэг өдрийн фото агшныг та бүхэндээ хүргэж байна. Дараа 7 хоногт эднийх хэр өөр болсон байх бол? Гэрлийн хурдаар явж байгаа их бүтээн байгуулалт монголчууд хэр хурдтай, бүтээлч хөдөлмөрч болохыг илэрхийлж байна. 

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХУУДАС: Хайрын хот / Love city

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080, 96969080

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-т, “Өлзийт” хороолол руу эргэх замын дэргэд, "Хайрын хот" төслийн талбайд

ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт

"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП

ЭЗНИЙ СЭТГЭЛЭЭР БҮТЭЭНЭ

Эх сурвалж: grandnews.mn 

Бэлтгэсэн: Н.Цацрал

Гэрэл зургийг: Т.Тэмүүлэн

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин