• Эхлэл
  • Цагдаагийнхан Э.Бат-Үүлийг "Босоо Хөх"-ийнхнөөс хамгаалж чадах уу?

Цагдаагийнхан Э.Бат-Үүлийг "Босоо Хөх"-ийнхнөөс хамгаалж чадах уу?

2022/05/25

 

 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр 12.00 цагаас хотын Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар зарласан. Өмнөх удаа зохион байгуулсан “Монголоо Белорусс болгохгүй” цуглааны үеэр “Босоо Хөх Монгол” бүлгэмийнхэн цуглааныг зохион байгуулагчид руу дайрч, Төрийн шагналт Ж.Сосорбарам руу гурил цацаж танхайрсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага Х.Бээжин гэдэг хүн дээр хавтаст хэрэг нээгээд удаж байгаа ч одоо хэр нь хэрэг нь шийдвэрлэгдээгүй.

Харин ч Х.Бээжин үүний дараа ялсан баатрын дүртэй хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “25-нд болон цуглаан дээр дахин очиж Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг жинхэнээсээ сургаж өгнө. Энэ удаа ташууртай очино” хэмээн андгайлсан билээ. Тэгэхээр энэ удаагийн цуглаан өмнөхөөсөө ч илүү гарз хохиролтой тусч магадгүй. Тийм болохоор энэ удаа (урьд нь яахав, бэлтгэлгүй байсан юм байж гэж бодъё) манай цагдаагийн байгууллага цуглаанд оролцогсдыг “Босоо Хөх Монгол”-ынхноос хэрхэн хамгаалах нь сонирхолтой байна. Хамгаалах үүрэг нь хуулиараа бий боловч яагаад ч юм манай цагдаагийнхан энэ хөдөлгөөнүүдтэй тийм нэг учир битүүлэг харилцаатай.

Ер нь бол цагдаагийн байгууллага аливаа жагсаал, цуглааны үеэр хоёр төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Эхнийх нь жагсаал цуглаанд оролцогч нар өөрсдөө хязгаарыг давж үймээн самуун үүсгэх вий, хоёрдугаарт тэдэн лүү гаднаас ямар нэг байдлаар халдаж, аюулгүй байдалд нь эрсдэл, хохирол учруулах вий гэдгээс сэрэмжилж, хоёр талаас нь хамгаалалт хийх үүрэгтэй. Харамсалтай нь манайхан эхний үүргээ маш сайн гүйцэтгэдэг, тэр ч байтугай хэтрүүлэн гүйцэтгэснээс бол хүний эрхийн дайсан болчих гээд байдаг талтай.

Өмнө нь оюутан залуусын тайван жагсаал дээрээс 70 гаруй оюутныг шалтгаангүйгээр баривчлан авч явсныхаа төлөө маргааш өглөө нь Ерөнхий сайд нь өөрийн биеэр цагдаагийн бие бүрэлдэхүүний өмнөөс уучлал гуйхад хүрсэн билээ. Гэтэл үүнд хариуцлага хүлээх ёстой цагдаагийн дарга нь удалгүй гаднын оронд Элчин консулаар томилогдох тухай яриа үүсээд явж байсан. Хэн ч батлаагүй боловч бас үгүйсгээгүй. Хариуцлагыг ингэж тооцдог бол ч юу ярих вэ. Яг нэг хоёр үзүүртэй зүү, зүү...

ЭХ СУРВУЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин