• Эхлэл
  • “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” өдөрлөг маргааш болно

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” өдөрлөг маргааш болно

2022/05/30

Жижиг, дунд үйлдвэрийн газраас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын хөгжлийн бодлого, арга хэмжээг олон улсын байгууллагуудын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээтэй уялдуулах, үр дүнг сайжруулах зорилгоор “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” уулзалт болно.

Уулзалтыг Европын холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны Тавдугаар сарын 31-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болох юм.

Уулзалтад Монгол улсад суугаа элчин сайдын яам, Дэлхийн банк, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцох аж. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин