• Эхлэл
  • Ч.Маралмааг хилээр гарахыг хориглов

Ч.Маралмааг хилээр гарахыг хориглов

2022/11/02

Баянзүрх дүүргийн 26-р хороонд долоон машин мөргөн, хоёр хүүхэд ноцтой гэмтээсэн Ч.Маралмаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүнд одоогоор хилийн хориг тавиад байгаа юм байна.

Албан мэдээллийг хүргэе. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин