• Эхлэл
  • "Амуулай"-чуудад баярын мэнд хүргэе

"Амуулай"-чуудад баярын мэнд хүргэе

2022/11/07

Мэндчилгээ

"Амуулай" ХХК-ийн 20 жилийн ойн мэндчилгээг хүргэж байна.

"Амуулай" ХХК-ийн 20 жилийн амжилтыг бүтээлцсэн хэрэглэгч, гадаад болон дотоодын харилцагч байгууллагууд, компанийхаа нийт ажилчдадаа халуун талархал илэрхийлье. 
    
2002 онд "Амуулай" ХХК брэнд хувцас худалдаалах чиглэлээр үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө 2 салбар компани, Mild cosmetics-ийн 45 дэлгүүр, Оёо гар урлалын 3 дэлгүүр, COSE cosmetics-ийн 10 дэлгүүр, mild.mn, cose.mn, oeo.mn онлайн дэлгүүр болон 200 гаруй ААН харилцагч, 250-иад ажилтантайгаар бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна.  

Энэхүү амжилт нь авъяас чадвараа мэргэжлийн түвшинд дайчлан ажилласан ажилчдын хичээл зүтгэл төдийгүй хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань хүч хөдөлмөр билээ. 

Бид менежментийн сайн тогтолцоог байгууллагын соёл, үзэл баримтлалдаа шингээж, зөв хандлага, ур чадвар дүүрэн оюунлаг хамт олныг бүрдүүлж, Япон Улсын гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлчилгээний чанар, стандартын дагуу тохиромжтой цагт нь зохистой үнээр Монголын хэрэглэгчдэдээ хүргэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарлагч, манлайлагч байхын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. 

Нийт харилцагч байгууллагууд, өдөр бүр биднийг сонгон хэрэглэдэг үнэнч хэрэглэгч нар болон эрч хүч, урам зоригтойгоор хамтран ажилладаг ажилтнууддаа 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

"Амуулай" компанийн Ерөнхий захирал Ч.Ариунзул


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин