• Эхлэл
  • Х.Шаарийбуу: Уучлаарай гэж хэлүүлэх гэж 17 жил тэмцсэн

Х.Шаарийбуу: Уучлаарай гэж хэлүүлэх гэж 17 жил тэмцсэн

2022/12/19

Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн Малайз улсын цагдаагийн хоёр ажилтан болон улс төрд нөлөө бүхий Абдул Разак Багинда нарыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, хууль бус шийдвэр гаргасан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт 5 сая малайз рингит буюу 1.1 сая орчим ам.долларын нөхөн төлбөрийг талийгаачийн ар гэрт олгох шийдвэр гарсан юм. 

Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу "Миний гэнэхэн охин тэр үеийн залуустай адилхан амьдрах гэж мэддэг, чаддаг юмаараа зүтгэж явсан. Би охиноо их санадаг. Санахгүй байхын арга байхгүй. Өнөөдөр би түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье. 

Энэ хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-аас 2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж бүтэлгүй талдаа явж ирсэн. Боломж ч ховор байв. Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй ирсэн. Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. "Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан" гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн. Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Малайзын төр өөрчлөгдсөн. Ингээд бид ялалт байгуулсан. Гэмт этгээдүүд Малайзын төрийн мэдэл бүхий, бүгдийг мэддэг тэр хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ингэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгааж эхэлсэн. Шударга үнэнийг шүүх цаг ингэж ирдэг юм байна.

Би иргэнийхээ төлөө захидал илгээж байсан Х.Баттулга, Г.Занданшатарт баярлаж байна. Хэвлэл мэдээллийнхэндээ баяртай байна. Хэдэн төгрөг дээр ач холбогдол битгий өгөөрэй. Хүний амь настай харьцуулашгүй юм шүү. Би тэр хэдэн тоонд баярлахгүй байгаа. Харин уучлаарай гэж хэлүүлэх гэж 17 жил тэмцсэн. Би Малайз, Австрали, Монгол, Франц гээд олон орон, Хүний эрхийн байгууллага зэрэг олон газарт нийтдээ 30 гаруй захидал бичсэн. Уучлаарай гэж хэлүүлж чадсан нь ялалт. Нөгөө талаас давж заалдах байх. Тийм эрх нь байгаа. Би ч зүгээр суухгүй. Цаашид хүний эрхийн төлөө шүгэл үлээгч байна" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 20
  • DR. PRADHAN
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 20
Сонин хачин