• Эхлэл
  • Улаанбаатар, Бээжин хотын дарга нар уулзлаа

Улаанбаатар, Бээжин хотын дарга нар уулзлаа

2023/02/18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын нийслэл Бээжин хотод албан томилолтоор ажиллаж, тус хотын дарга Ин Юнтай уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар хоёр тал хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцэж тохирсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-БНХАУ-ын нийслэл Бээжин хоттой 2014 онд Ах дүү хотын харилцаа тогтоосон, ирэх онд 10 жилийнх нь ой болно. Энэ хугацаанд хоёр хот олон салбарт өргөн хүрээтэй хамтран ажилласаар ирлээ. Бээжин хотын хувьд цар тахлын дараа иргэд нь хэвийн амьдралдаа эргэн орсон, хөл хөдөлгөөнтэй, эдийн засаг, бизнес нь сэргэн идэвхжиж байгаа үед бид энэ уулзалтыг хийж байна. Цаашид хоёр хот хүмүүнлэг, нийгмийн салбарт хамтын ажиллагаагаа тэлэх талаар хэлэлцлээ. Тухайлбал, боловсон хүчний бодлогын түвшний хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сургалтад хамруулахаар болсон. Мэдээж, эдийн засаг, бизнесийн харилцаагаа эрчимжүүлэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд Бээжингийн аж ахуйн нэгж, компаниудыг оролцуулах талаар хэлэлцэж тохирлоо хэмээв.

Энэ үеэр Бээжин хотын дарга Ин Юн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа бүхий л түвшинд эрчимжүүлэхээ илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин