....Ул....

2023/11/10

Ул энэ бол Улныхан гэдэг үгний Ул нь буюу язгуур нь юм.

Уланд, алганд, чихэнд, хүмүүний эрхтнүүдийн мэдрэлийн бүх цэгүүд байршсан байдаг тул тэр цэгүүдийг илэхэд бас дарахад бүхий л бие эрүүлжих боломжтой гэдэг юм билээ.

Тэгээд л тэр цэгүүд дээр дарж төрийн хатан ижий ХНХ Яамны хүүхдүүдийнхээ хатгаасаар улныхан гээд хэлчихсэн.

— Улныхаан?! Улруугаа нэг хардаа? Бохир байна уу? цэвэр байна уу? Сайртай байна уу? шивэртэй байна уу?

Сайн хар!? улнаас чинь сонгосон 

УИХ-ын гишүүдийн чинь царай нь харагдаж таарна.

— Учир нь улны бид л тэднийг сонгосон.

Тэд улныханы тусгал нь учраас УИХ гишүүд ч өөрсдөө өө зайгүй улныхан бөлгөө.

— Түрийний бөөс толгойд гарсан гэдэгтэй агаар нэгэн.

Тэд өлөн учраас их идэмхий.

Идэмхий улныхандаа идэх боломжийг хатан ижийгийн өхөөрддөг улныхан нь өгөөд байгаа юм.

— Ийм учраас л тэд маань юу ч хамаагүй зулчхаад ширэн нүүрлээд орой болгон айлын хоймор дөрвөлжин шилэн дотроос улныхныг даапаалж бие биенийхээ бөгсийг ухаж улаан, ногоон баас 

( bus )олноор нь идээд хэхэр ч суугаа улныхан бөлгөө.

— УИХуралд суугаа улныхан хэдэн зуун тонн нүүрс идчихсэн байхад сонгосон улныхан нь таг дуугүй байгаа нь хиймэл түлшний химийн элементэд хордоод угаартан мансуурсан болж таараад байна

— Улныхан ч улныхан УИХуралд очсон улныхан ч улныхан.

Ул, тавхайгаараа хүн ертөнцийг тамгалан тоос манаргадаг.

Ул нь хүнийг дэлхийтэй дотносуулдаг авралын гишгэл болой.

Уг нь улныхан баяжих ёстойсон. Сонголтоо л буруу хийж будилаад байгаа нь улныхны буруу юм шүүдээ.

Түүнээс л болж ул улаа шагайж, бөгс бөгсөө ухалцсан улныхан тодроод түрийний бөөс толгой дээр язганаад өмчийг төрд төвлөрүүлж байгаад өм цөм идэж шамшигдуулаад байгаа юм шүү дээ!

Төрийн хатан ижий үнээний хэлснээр улны үхрүүдийн сонгосон ул улаа шагайг ч хэдэн үхэр улс болон тоглож хаа сайгүй юу дуртайгаа мөөрч мөргөлдөж, сүүлдээ нууц үнээнүүдийн тухай ч мөөрөөд эхлэв янз нь…

Нууц үнээ бас бухад хариуцлага тооцон өвлийн идэш болгох тухай 

АН-ын нэг тэжээвэр “шар” мөөрч харагдах юм. Лүд ч юмаа даа.

Баруун хаяанд мөөрөх үхэр энэ улсад алга.

Дандаа зүүн талын сүүдэр бараадсан үхрүүд!..

Д.Сосорбарам


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин