Авлигатай тэмцэх газраас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан" гэв.
"Ногоон автобус"-ны гэх хэрэгт 27 хүн яллагдагчаар татагдсан байна.
Мөн хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан. Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаж, үргэлжлүүлэх хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.
Сэтгэгдэл байхгүй байна