• Эхлэл
  • Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын дүн 2022 оныхоос 1. 3 дахин өслөө

Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын дүн 2022 оныхоос 1. 3 дахин өслөө

2024/04/11

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосны дагуу Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага /ҮХЭХЗБ/ үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг худалдах, худалдан авах, шилжүүлэх үйл ажиллагааг зуучилна. Мөн түрээслүүлэх, түрээслэх, хөлслүүлэх, хөлслөх үйлчилгээг иргэн, аж ахуй нэгжид үзүүлнэ. Тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой дээрх харилцааг зохицуулах үйлчилгээг үзүүлсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ.

“ҮХЭХЗБ -ууд 10,343 хэлцлээр, 1,622.9 мянган м.кв талбай 2,287,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны тайлангийн ҮХЭХЗБ-уудын хэсэгт дурджээ .

Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал /ҮХЭХЗ/-ын 308 байгууллага 2023 онд давхардсан тоогоор 10343 хэлцлээр 1622900 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хоёр их наяд 287 тэрбум 493947700 төгрөгөөр худалдан борлуулахад зуучлан 51 тэрбум 902302000 төгрөгийн шимтгэлийн орлого олжээ. Энэ нь 2022 оныхоос худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгө /ҮХХ/-ийн хэлцлийн тоо 1.2 дахин нэмэгдэж, борлуулалтын үнийн дүн 1.3 дахин өссөн дүн үзүүллээ. Мөн ковид цар тахлын үе буюу 2020 оныхтой харьцуулахад  ҮХХ-ийн талбайн хэмжээ 2.7 дахин, үнийн дүн 8.1 дахин өсжээ.

Зуучлалын байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулсан ҮХХ-ийн үнийн дүнгийн 87 хувийг орон сууцны зориулалттай ҮХХ, 11 хувийг арилжааны зориулалттай ҮХХ, 2 хувийг газар эзэлжээ

Худалдан борлуулсан ҮХХ-ийн талбайн хэмжээний хувьд:

  • 64.7 хувийг 201 м.кв -аас дээш талбайтай ҮХХ,
  • 18.7 хувийг 51-100 м.кв талбайтай ҮХХ,
  • 9 хувийг 0-50 м.кв талбайтай ҮХХ,

Харин:

  • 7.6 хувийг 101-200 м.кв талбайтай ҮХХ эзэлсэн байх юм.

Худалдан борлуулсан ҮХХ-ийн үнийн дүнгийн хувьд:

  • 44 хувийг 51-100 м.кв талбайтай ҮХХ,
  •  23 хувийг 101-200 м.кв талбайтай ҮХХ,
  • 19 хувийг 0-50м.кв талбайтай ҮХХ,

Харин:

  • 14 хувийг 201 м.кв-аас дээш талбайтай ҮХХ тус тус эзэлжээ.

Улаанбаатар хотод зуучлалын байгууллагуудаар 2023 онд дамжуулан худалдаж, худалдан авсан орон сууцны зориулалттай ҮХХ-ийн нэг метр квадратын дундаж үнэ:

  • Налайх дүүрэг 1124400,
  • Сонгинохайрхан дүүрэг 2758200 төгрөг,
  • Баянзүрх дүүрэг 3068000 төгрөг,
  • Баянгол дүүрэг 3087300 төгрөг,
  • Сүхбаатар дүүрэг 3383200 төгрөг,
  • Хан- Уул дүүрэг 3438300 төгрөг,
  • Чингэлтэй дүүрэг 3560300 төгрөг,

Мөн 77, 430 хэлцлээр 600.0 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 178,1 тэрбум төгрөгөөр хөлслөх, хөлслүүлэх, түрээслэх, түрээслүүлэхэд зуучилсан байна.

Улаанбаатар хотод зуучлалын байгууллагуудаар дамжуулан хөлсөлж, хөлслүүлсэн орон сууцны зориулалттай ҮХХ-ийн нэг сарын хөлсний дундаж үнийг дүүрэг тус бүрээр 2023 оны 3, 4 дүгээр улирлынхыг доорх байдлаар харуулав.

 

Хөлслүүлж, түрээслүүлсэн ҮХХ-ийн талбайн хэмжээний хувьд:

 

  • 35 хувийг 51-100 м.кв талбайтай ҮХХ,
  • 28.4 хувийг 201 м.кв дээш талбайтай ҮХХ,
  • 20.3 хувийг 0- 50м.кв талбайтай ҮХХ,

Харин:

  • 16.3 хувийг 101-200 м.кв талбайтай ҮХХ эзэлжээ.

Хөлслүүлж, түрээслүүлсэн ҮХХ-ийн  үнийн дүнгийн хувьд:

  • 38 хувийг 51-100 м.кв талбайтай ҮХХ,
  • 29 хувийг 101-200 м.кв талбайтай ҮХХ,
  •  19 хувийг 0-50 м.кв талбайтай ҮХХ,

Харин:

  • 14 хувийг 201 м.кв-аас дээш талбайтай ҮХХ эзэлжээ.

Орон нутагт хуулийн этгээд 4 болон 4 салбар, төлөөлөгчийн газарт нийт 8 брокер, 13 агент ажиллаж байна. Мөн орон нутагт байршилтай 1000 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 171432000 мянган төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэх, хөлслөх, хөлслүүлэх үйл ажиллагааг зуучлан 14916000 мянган төгрөгийн шимтгэлийн орлого олсон аж.

Тусгай зөвшөөрөлтэй зуучлалын байгууллагуудаас 2023 онд 1187 санхүүгийн тайлан, 900 зуучлалын мэдээ ирүүлснийг хянан баталгаажуулж, салбарын нэгтгэлд хамруулсан.

Зайны хяналт шалгалтын хүрээнд 242 хуулийн этгээдэд зөвлөмж, 40 хуулийн этгээдэд тайлангийн хариу, 26 хуулийн этгээдэд дээрх төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэл, 16 хуулийн этгээдэд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.

ҮХХЗ-ын 308 байгууллагаас 2023 онд нийт 91500000 төгрөгийн зохицуулалтын үйлчилгээний хөлс төвлөрүүлэхээс 208 ҮХЭХЗБ-аас 62400000 төгрөгийг төвлөрүүлсэн .

Нэр бүхий 3 хуулийн этгээд, 1 иргэнээс 2023 онд нийт 72500000 төгрөгийн торгуулийг Санхүүгийн зохицуулах орооны холбогдох дансанд төвлөрүүлсэн байх юм.

Тусгай зөвшөөрөлтэй 308 ҮХЭХЗБ нь 465 хувьцаа эзэмшигчийн зургаан тэрбум 693229200 төгрөгийн хувь нийлүүлэх хөрөнгө /ХНХ/-тэй үйл ажиллагаа эрхэлсэн нь 2022 оныхтой харьцуулахад ХНХ-ийн хэмжээ 6.5 хувиар өссөн байна.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн 80.5 хувийг дотоодын хөрөнгө оруулалт, 19.5 хувийг БНСУ, Япон улсын хөрөнгө оруулалт эзэлжээ. Энэ салбарын гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 2022 оныхоос 3.8 хувиар өссөн дүн гарсан байх юм.

Зуучлалын байгууллагуудын нийт орлогын 96 хувийг борлуулалтын орлого эзэлдэг.

Харин зардлын хувьд:

  • 45 хувь буюу 42 тэрбум 838336300 төгрөгийг ерөнхий ба удирдлагын зардал,
  • 31 хувь буюу 29 тэрбум 818897400 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг,
  • 19 хувь буюу 17 тэрбум 77,327450 төгрөгийг борлуулалт, маркетингийн зардал,

Харин үлдсэн:

  • 4 тэрбум 490327600 төгрөг буюу 5 хувийг бусад зардал эзэлсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин