Боловсролын сайд П.Наранбаяр үүрэгт ажлаа хүлээж авсныхаа дараа "Багшийн хомстлыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг богино хугацааны сургалтад хамруулан олгох тухай судалж байна" хэмээн мэдэгдэж байлаа.
Тэгвэл багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталсныг Боловсролын яам өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр танилцуулав.
Тодруулбал,
Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн;
Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнуудыг багшлах эрх олгох сургалтад хамрагдахыг урьжээ.
Цэцэрлэг болон ЕБС-д ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авна.
Багшлах эрх олгох сургалтын багш нь журамд заасны дагуу боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байхыг заажээ.
Эх сурвалж: БШУЯ
Сэтгэгдэл байхгүй байна