Спорт сонирхогчдын хувьд энэ зургадугаар сар дүүрэн үйл явдалтай, олон улсын анхаарал татсан тэмцээн уралдаанууд болон Монголын баг, тамирчдын оролцох чухал уралдаануудтай сар болж байна. NBA болон NHL-ийн финал, Үндэстнүүдийн цом, Клубуудын ДАШТ зэрэг дэлхийн хэмжээний тулаануудын зэрэгцээ Монголын спортын амжилтыг дэлхийд харуулах боломж нээлттэй байна. Ингээд энэ сард Монголын төлөөлөл оролцох онцлох тэмцээнүүдийг дараах байдлаар түүвэрлэн хүргэж байна.
-
Зургаадугаар сарын 7: Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.
-
Зургаадугаар сарын 7: Волейболын эмэгтэйчүүдийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Вьетнамын Ханой хотод эхэлнэ. Монголын шигшээ баг Филиппинтэй эхний тоглолтоо хийнэ.
-
Зургаадугаар сарын 7: Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн шигшээ тоглолт АНЭУ-ын Дубай хотод эхэлж, “Хасын Хүлэгүүд” баг оролцоно.
-
Зургаадугаар сарын 8, 14: Үндэсний бөхийн нийслэлийн аварга баг шалгаруулах 3х3 барилдаан зохиогдоно.
-
Зургаадугаар сарын 10-16: Английн Лондон хотод шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ болно. Монголын долоон шатарчин оролцоно.
-
Зургаадугаар сарын 13-20: Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин зодоглоно.
-
Зургаадугаар сарын 14: MGL-1 файтингийн холимог тулаан Монголд зохион байгуулагдана.
-
Зургаадугаар сарын 18, 19: “FIBA 3x3 Ulaanbaatar Women's Series” тэмцээн Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсаас гурван баг оролцоно.
-
Зургаадугаар сарын 20, 21: 3х3-ын эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээнд “Улаанбаатар энержи” болон “Завхан Сайнскор” багууд өрсөлдөнө.
-
Зургаадугаар сарын 23-29: 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ Монгол Улсад зохиогдоно.
-
Зургаадугаар сарын 28: Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын сорилго барилдаан болно.
Энэ бол зөвхөн Монголын тамирчдын оролцоотой тэмцээнүүдийн тойм бөгөөд олон улсын спортын ертөнц ч энэ сард өрнүүн байх тул спортын хорхойтнуудад хором ч уйдах зав алга.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо, Спортын төв байгууллагууд
Сэтгэгдэл байхгүй байна