• Эхлэл
  • ҮСХ; Өрхийн бодит орлого буурч, зарлага өсөв

ҮСХ; Өрхийн бодит орлого буурч, зарлага өсөв

2026/08/18

Үндэсний статистикийн хорооноос энэ оны хоёрдугаар улирлын өрхийн нийгэм эдийн засгийн судалгааг гаргасан байна. Судалгаагаар өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, 2025 оны энэ үед нэг өрхийн сарын дундаж орлого 2 сая 889 мянган төгрөг байж. Тэгвэл энэ оны хоёрдугаар улиралд нэг өрхийн сарын дундаж орлого 2 сая 750 мянган төгрөг болж, буурчээ. Өөрөөр хэлбэл, өрхийн сарын дундаж орлого энэ онд 140 орчим мянган төгрөгөөр буурсан гэсэн үг. 

Өрхийн бодит орлого буурахад өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, хөрөнгийн орлого, мөнгөн бус орлого буурсан нь  нөлөөлжээ.

Хамгийн бага орлоготой өрхүүдийн сарын дундаж орлого улсын дунджаас 1.6 дахин бага буюу 2.1 сая төгрөг байна. Тэгвэл хамгийн их орлоготой өрх 5.3 сая төгрөгийн орлоготой байгаа нь улсын дунджаас 1.5 дахин, хамгийн бага орлоготой бүлгийн өрхүүдээс 2.5 дахин их байгаа юм. Нөгөө талдаа өрхүүдийн зарлага өссөн үзүүлэлт гарсан байна. Нэг өрхийн сарын дундаж зарлага,  3.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 178 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өрхүүд зарлагын 72.5 хувийг буюу 2.2 сая төгрөгийг үйлчилгээний худалдан авалтын зардалд зарцуулж байгааг судалгаанд өгүүлсэн. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтад 700 гаруй мянган төгрөгийг зарцуулж байгаа аж. Хүнсний бүтээгдэхүүний зардлын дийлэнх хувийг мах, гурил, гурилан бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг наад захын амьжиргааны хэрэглээ эзэлж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна