• Эхлэл
  • Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно

Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно

2016/06/29

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын хамт олон жил бүрийн зуны дэлгэр цагт Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор бүтээлүүдийг Тeатрынхаа гадаа талбайд, олон нийтэд зориулан толилуулдаг уламжлалтай билээ. 
Энэ удаагийн “BEST of CLASSICS” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны долдугаар сарын 2-нд болно.

Олон улсад эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа шилдэг уран бүтээлчид маань Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур”, Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт”, Б.Шарав “Чингис Хаан” зэрэг бүтээлүүдээ дээжлэн хүргэхээр бэлдээд байна.

Монгол Улсыг зорин ирсэн гадаадын зочид, жуулчид, нийслэлчүүд, монголчууд Та бүхнийг 21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд хүндэтгэн урья. 

Хэзээ: 2016.07.02 /Бямба гараг/
Хаана: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай
Эхлэх цаг: 21:00
Тасалбар: Үнэгүй

TАСАЛБАРЫГ:
УДБЭТ-ын касс
www.TICKET.mn

Тасалбарын захиалга, хүргэлт: 
1900-1800 / + Хүргэлтийн тѳлбѳр/


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна