АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо эхэлсэнтэй холбогдуулан автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлж өнөөдөр буюу долдугаар сарын 16-нд тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш буюу долдугаар сарын 17-нд сондгой тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм.
АСЕМ-ын 11 дүгээр уулзалт, төрийн айлчлал хийх зочид төлөөлөгчид энэ сарын 13-ны өдрөөс эхлэн хүрэлцэн ирж, хурлын арга хэмжээнд оролцсоноор энэ сарын 17, 18-ны өдрүүдэд буцах тул дээрх хугацаанд төлөөлөгчид зорчих үед тодорхой замуудыг бүрэн болон хэсэгчлэн хаахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Хааж байгаа замуудыг зургаас харна уу.



Сэтгэгдэл байхгүй байна