ТЭД БИДНИЙ ТУХАЙ - АСЕМ
Эх сурвалж: channelnewsasia.com
Монгол улс: Ерөнхий Сайд Ли Сьен Лун Монгол улсын Улаанбаатар хотод явагдаж буй Ази Европын дээд түвшний уулзалтын үед уламжлал болсон бэлгийн морьтой болжээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АСЕМ-ын үеэр төр засгийн тэргүүнүүдэд морь бэлэглэсэн бөгөөд Ерөнхий сайд Ли мориндоо Бинтан Темасек буюу Темасекийн од гэж нэр өгсөн тухайгаа 7-р сарын 16-ны бямба гаригт өөрийн Нүүрномдоо бичсэн байна.
"Морь Монгол улсын мандан бадралт маш онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монгол уламжлал заншлаар ихээхэн хүндэтгэн бишрэгддэг" гэж тэрээр мөн Инстаграм хуудсандаа тавьжээ. “Морьгүй Монгол хүн далавчгүй шувуу адил гэсэн зүйр үг бий” гэсэн байна.
Ерөнхий сайд Ли морио Сингапур руу авч явахгүй гээд Темасекийн Од “Монголын өргөн уудам талд илүү аз жаргалтай байх болно” гэжээ.
АСЕМ-ын дээд түвшний чуулганы үеэр Сингапурын Ерөнхий сайд баасан гаригт цагаачлал, чөлөөт худалдаа, мэдээлэл солилцох тал дээр хориг саад тавьж буй засгийн газруудыг шийдвэрээ эргэн харах хүсэлт гаргасан юм. Мөн Сингапурчууд Монгол улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 14 хоногийг хугацааг сунгаж 30 хоног болгох хэлэлцээр явагдаж буй.


Сэтгэгдэл байхгүй байна