• Эхлэл
  • НИТХ-ын ажлын дарга хэн бэ?

НИТХ-ын ажлын дарга хэн бэ?

2016/08/01

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны долдугаар сарын 29-нд болж хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний оронд  Мягмарсүрэн овогтой Буяндэлгэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.

М.Буяндэлгэр нь  1980 онд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй.

1987-1997 онд 10 жилийн сургууль,

1997-2001 онд хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Зохион байгуулагч мэргэжлээр баклавр,

2001-2003  онд   Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, мэргэжлээрээ магистр,

2005-2008 онуудад Удирдлагын Академи, Төрийн удирдлагын менежер,

2013-2013 онд    Санхүү, эдийн засгийн Дээд Сургууль, санхүүгийн шинжээч,

2005-2016   онд  Швед улсын Явле Их Сургууль, магистр,

2009-2016    Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар зүйн ухааны доктор хамгаалсан.  

2001-2003 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд Бичиг хэрэг-Төлбөрийн байцаагч,

2003-2006 онд  Нийслэлийн Хот байгуулалт газрын харилцааны газарт-Кадастрын мэргэжилтэн, Хэлтсийн дарга,

2006-2008 онуудад Газрын харилцаа геодези зураг зүйн газар-Хэлтсийн дарга,

2008-2012 онуудад Нийслэлийн Газрын албанд Дэд дарга, дарга,

2012-2013 Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш,

2012-2015 Улаанбаатар капитал ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Сэтгэгдэл байхгүй байна