• Эхлэл
  • Нийгэм эдийн засгийн суурь судалгаа

Нийгэм эдийн засгийн суурь судалгаа

2016/10/26

Аливаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө тухайн бүс нутаг, хүн амын нийгэм эдийн засгийн суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор энэ судалгааг хийдэг.

Улс төрийн төлөв байдал, рейтинг хэмжих судалгаа: Нийгэм, улс төрд өрнөж буй үйл явц нь нийгмийн санаа бодолд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг мониторинг, үнэлгээний судалгаа юм.

Улс орны хэмжээнд нийгэм улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлтийн талаар прогноз хийх, тулгамдаж буй асуудлыг энэхүү судалгаагаар тодруулдаг. Мөн улс төрийн нам, улс төрчдийн рейтингийг энэ судалгаагаар хэмждэг.

Цогц судалгаа: Тодорхой давтамжтайгаар хийгддэг бөгөөд улс төр, эдийн засаг, хүн ам зүйн, үнэт зүйл, үнэлэмжийн гэх мэт бүхий л мэдээллийг нэгтгэн авдаг тул нэг талаас тухайн үзүүлэлтүүдээр өөрчлөлтийн динамик харах, мөн зардал багатайгаар нэгдсэн мэдээлэл авах боломж олгодог.

Шуурхай санал асуулга: Шуурхай санал асуулга нь тодорхой үйл явдал, шийдвэрт хандаж буй нийгмийн санаа бодлыг тандаж, уг асуудлаар гарч буй шийдвэрт өөрчлөлт хийх мэдээллийг тодорхойлж өгдөг үндэсний хэмжээний шуурхай судалгаа юм.

Судалгааны агуулга, зорилго цаг хугацааны хүчин зүйлтэй шууд холбоотой бол шуурхай санал асуулга хийдэг. Олон нийтийн санаа бодлын захиалгат судалгаа: Тодорхой нэг асуудлаар олон нийтийн санаа бодол ямар байгааг судалдаг судалгаа юм. Маркет ай үйл ажиллагааны нэг чиглэл нь Монгол улсын газар нутаг дээр хэрэгжиж буй аливаа улс төрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжих үйл явцад улс төрийн консалтингийн үйлчилгээ эрхэлдэг.

Бидний хийж буй олонх улс төрийн консалтингийн ажлууд нь улс төрийн сонгуулийн өмнөх кампанит ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлэх үйл явцад зөвлөх үйлчилгээ байдаг. Маркет ай Консалтингийн улс төрийн консалтингийн үйлчилгээг улс төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн намууд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчид авч байсан.

Маркет ай нь улс төрийн нөхцөл байдлын анализ болон улс төрийн консалтингийн орчин арга зүйн арга зүй эзэмшсэн төдийгүй 2004 оноос хойших улс төрийн судалгааны, 2007 оноос хойших улс төрийн мэдээ мэдээллийн өөрийн гэсэн мэдээллийн санд тулгуурлан ажиллаж байна. Улс төрийн консалтингийн үндсэн чиглэлүүд:

орон нутаг дах социологийн судалгааг хэрхэн хийх тухай; нийгэм хүн ам зүйн тодорхой бүлгийн үнэт зүйлийн баримжааллын өвөрмөц онцлог;

улс төрийн үйл явцын мониторинг хийх, хэрэгжүүлэх, зохион байгуулах тухай; улс төрийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлын анализ;

улс төрийн сонгуулийн өмнөх кампанит ажлыг хэрэгжүүлэх зохион байгуулах тухай; улс төрийн сонгуулийн кампанит ажлын стратеги боловсруулах тухай;

орон нутгийн сонгуулийн штаб болон бусад сонгуулийн штабыг байгуулах, бүтэц зохин байгуулалтыг тодорхойлох; сонгогчидтой ажиллах бүтэц байгуулах, сонгогчидтой ажиллах ажилтнуудын /ухуулагч, дэмжигч гэх мэт/ сүлжээ байгуулах тухай;

Дараах ажлуудыг хэрэгжүүлэх, зохион байгуулахад зөвлөнө.

Үүнд: улс төрийн сонгуулийн өмнөх нэр дэвшигчийн эрх зүйн үйлчилгээ; орон нутгийн болон төрийн байгууллагатай харилцах харилцааг хангах;

нийгмйин санаа бодлыг жолооддог лидерүүд болон нөлөө бүхий нийгмийн бүлгүүд /мэргэжлийн, үндсэний хэмжээний, нийгмийн хөдөлгөө/ -тэй харилцах харилцааг хангах; улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн имиж/дүр төрх/-ийг бүрдүүлэх үйлчилгээ;

улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн сонгогчидтой хийх уулзалтыг зохион байгуулах тухай;

сонгуулийн өдрийн ажлын зохион байгуулалтын тухай; улс төрийн үзэл суртлыг боловсруулах, судлах, улс төрийн үзэл суртлын бүтэцийг засаж сайжруулах тухай; зохион байгуулалттай төсөлд /улс төрийн нам, нийгмийн хөдөлгөөн, байгууллага байгуулах/ улс төрийн консалтинг;

Маркет ай нь улс төрийн консалтингийн салбарт мөн дараах үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Үүнд: ОНМХ-тэй ажиллах;

Хэвлэл мэдээлэлд мэдээлэл байршуулах төлөвлөлт болон хэрэгжилт;

Мессеж, лого, уриа “speech write” зэрэг текстүүдийг зохиох, тэдгээрт анализ хийх; зар сурталчилгааны тараах хуудас, самбарт анализ хийх, зохиох; улс төрийн бүтэц болон нэр дэвшигчийн улс төрийн стил /хэв шинж/-д анализ хийх, боловсруулах;


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна