• Эхлэл
  • Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурчээ

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурчээ

2016/09/13

Энэ оны эхний найман сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн дүн мэдээг ҮСХ-ноос таницууллаа.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны эхний найман сард 1 их наяд 119 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 229 тэрбум төгрөг буюу 25.8 хувиар, зарлага 1 их наяд 112 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 92.6 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 229.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 203.2 тэрбум төгрөг буюу 33.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2016 оны эхний найман сард өмнөх оны мөн үеийнхээс 92 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 0.6 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар буурсан нь нөлөөлжээ. Гэвч

- Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 67 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар,

- Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 19.2 тэрбум төгрөг буюу 14.8 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

Нийгмийн халамж

Нийгмийн халамжийн сангаас 2016 оны эхний найман сард 214.8 мянган хүнд 96 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 22 мянгаар өсчээ.

Олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 1 тэрбум 962  сая төгрөг буюу 2.0 хувиар буурчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2016 оны эхний 8 сард 61 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 мянга буюу 2.9 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 2.0 тэрбум төгрөг буюу 3.6 хувиар буурчээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна