• Эхлэл
  • 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

2016/10/14

Сүүлийн хоногуудад халаасны хулгайн хэргийн тоо нэмэгджээ.

Хичээл сургууль орсоны дараагаар урт гартнууд ажилдаа улам идэвхтэй орж эхэлдэг тухай иргэд ярьж байна.

Иргэд цахим хуудаснаа хулгайчид эд зүйлсээ алдсан тухай нийтэлж байгааг харахад энэ тоо өссөн бололтой. 

Ингээд зогсохгүй согтуу жолоочид хөдөлгөөнд оролцсоор байгаа нь айдас дагуулж буй. 

Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны аравдугаар сарын 12-ноос 13-нд иргэд, байгууллагаас нийт 4067 удаа холбогдсоноос  гэмт хэргийн 59, зөрчлийн 1239, согтуугийн 352, зам тээврийн ослын 362, сонгуультай холбоотой 16 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг холбогдох нэгжүүд шалгаж, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна