• Эхлэл
  • “Korea Expo - 2016” хойшлогджээ

“Korea Expo - 2016” хойшлогджээ

2016/10/24

“Korea Expo - 2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын 22-23-ны өдөр “Hunnu Mall”-д болох гэж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл дээрх үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-30 өдөр хүртэл хойлшлогдсон байна.

Тодруулбал, “Korea Expo - 2016” үзэсгэлэн худалдаа нь Монгол, Солонгосын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа юм.

Тиймээс үзэсгэлэн худалдааг өргөн хүрээтэй болгохын зэрэгцээ реклам сурталчилгааг орон нутаг болон Нийслэлд түгээж байгаатай холбоотой хугацаа хойшлдогдсон байна. 

Үүнээс гадна Нийслэлийн захирагчийн алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол дахь Солонгосын элчин сайдын яам нээлтийн арга хэмжээнд оролцох болсон тухай албаныхан мэдээлж байна. 

Уг үзэсгэлэн худалдааны тухай дахин сануулбал: Монгол дахь Солонгосын бүхий л үйл ажиллагаа явуулдаг компани болон хувь хүмүүсийг хамрах юм. Үүнд,

- Сургалт , аялал жуулчлал

-Гоо сайхны бүтээгдэхүүн 

- Гоо сайхны эмнэлэг 

- Эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас 

- Хүүхдийн хувцас 

- Хүнсний бүтээгдэхүүн

- Жижиг дунд үйлдвэлэл эрхлэгчид

- Гэр ахуйн бараа гэх мэт бүхий л төрлийн үйлчилгээ гэх мэт өргөн хүрээг хамарсан өдөрлөг болох гэж байгаа юм. 

Дээрх үзэсгэлэн худалдаа хоёр өдрийн турш үргэлжлэх ба энэ үеэр Солонгос улсын урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах аж. Мөн хоолны амталгаа болон гэрэл зургийн үзэсгэлэн, гэр бүлийн уран сайхны зураг авалт гэх мэт амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэнгээ худалдаа хийх бүрэн боломжтой үйл ажиллагаа болох гэж байгаа аж. 

Дашрамд, Энэ өдрүүдэд Солонгос улсаас “Korea Expo - 2016” үзэсгэлэн худалдааг зорьж ирсэн байгууллагууд үйл ажиллагаанд оролцох юм байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна