Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас хэд хоногийн өмнө гадаад паспортын захиалгыг дүүргүүд дээр авдаг болж байгаа тухай өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан.
Тэгвэл өнөөдрөөс /2016.11.02/ эхлэн "Мишээл" экспо, "Драгон" авто вокзал болон "Дүнжингарав" худалдааны төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-үүд дээр гадаад паспортын захиалга авдаг болж байгаа юм.
Харин гадаад паспортын сунгалтыг иргэд дүүрэг дээрээ хийлгэх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна