• Эхлэл
  • Улс төрчдийн 70 хувь нь сэтгүүлчдийн эрхийг зөрчдөг

Улс төрчдийн 70 хувь нь сэтгүүлчдийн эрхийг зөрчдөг

2016/11/02

"Глобал интернэшнл" төв нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйтай тэмцэх зорилгоор “Нээлттэй Нийгэм форум” болон Юнескогийн Бээжин дэх Төлөөлөгчдийн газартай хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр”-ийг 2014 оноос эхлэн гуравдахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Үүнтэй холбоотой өнөөдөр /2016.11.02/ “Хожимдоогүй” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

"Глобал интернэшнл" төвд өнгөрсөн 2015 онд 42 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой 78 эрхийн зөрчил бүртгэгдсэн байна.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг зөрчигчдийн 70 хувь нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Глобал интернэшнл ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн “Манай байгууллага сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчлийг бүртгэл явуулдаг. Гүтгэх зүйл заалтаар эрүүгийн хэргийн үүсгэсэн хэргүүд байдаг.

Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл хүлээх ёстой. Гэхдээ сэтгүүлчдийн эсрэг гомдол гаргаж байгаа этгээд нь төрийн өндөр албан тушаалтан байдаг.

Тэгэхээр эрүүгийн хуулийг өндөр албан тушаалтнууд өөрийн ашиг сонирхолд урвуулн ашиглаж зориглгоор энэ хуулийг ашиглаж байна. Энэ нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд цензур болгож хэрэглэгддэг учир үүнийг эрүүгийн хуулиас халж иргэний, иргэн хоорондын маргаан гэж шийдвэрдлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Сэтгүүлчийн эсрэг үйлдэгдсэн гэт хэрэг ял шийтгэлгүй үлдээж байгаа явдлыг таслан зогсоох Олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.

Дэлхий нийтэд сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амь насаа алдах тохиолдол их гарах болсон. Сэтгүүлчдийн бичиж нийтлэх гэж байгаа материалыг хурааж авах, камерыг нь эвдэх, сэтгүүлчдийг утсаар болон янз бүрийн байдлаар дарамталдаг, гэр бүлийн гишүүдэд халддаг гэх мэт зүйл түгээмэл байна. Сүүлийн 10 жилийн байдлаар 827 сэтгүүлч амь насаа алдсан байгаа юм.

Үүнээс 10 хэрэг тутмын зөвхөн нэг хэргийг шалгаж хариуцлага хүлээлгэсэн байдаг. Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор амь насаа алдсан гэж бүртгэгдээгүй байгаа. Мөн сэтгүүлчид дарамтад орох эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох байгууллагад хандах нь багассан байна. Дарамтад орсон тохиолдолд холбогдох байгууллагад хандаж байж эрхээ хамгаалуулж чадна” гэв.

Ч.Гэрэл

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна