• Эхлэл
  • “Ажилгүйдлийг анагаая+” хөдөлмөрийн яармаг болно

“Ажилгүйдлийг анагаая+” хөдөлмөрийн яармаг болно

2016/11/16

Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос 2016 оны гуравдугаар улиралд гаргасан судалгаагаар ажилгүйдлийн төвшин 9.4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурван хувиар өсчээ.

Үүнтэй холбоотой МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгынхоо хүрээнд "Ажилгүйдлийг анагаая+” хөдөлмөрийн яармагийг энэ сарын 24-ний Пүрэв гарагт Монголын Залуучуудын Холбооны "Залуус” танхимд зохион байгуулхаар болсон байна.

Тус хөдөлмөрийн яармагаар ажил олгогчид болон оюутан залуучуудыг холбон нээлттэй ажлын байранд зуучлах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй аж ахуй нэгж байгууллагуудыг сурталчлах, ажил хайгчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, цагийн ажил хайгчдад чиглүүлэх сургалт, зөвлөгөө өгөх юм байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна