• Эхлэл
  • “JP Morgan Chase” банк 264 сая долларын торгууль төлнө

“JP Morgan Chase” банк 264 сая долларын торгууль төлнө

2016/11/18

АНУ-ын “JP Morgan Chase” банк БНХАУ-д бизнес эрхлэхийн тулд тус улсын томоохон албан тушаалтны хүүхдүүдийг ажилд авсан хэрэгт холбогджээ.

Үүнтэй холбоотойгоор тус банк 264 сая долларын торгууль төлөх болсон байна.

АНУ-ын Хууль зүйн яам уг хэргийг “авлигын шинж чанартай" бөгөөд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг юм гэж үзжээ.

АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс болон Хууль зүйн яам 2013 оноос энэ хэргийг шалгаж эхэлсэн байна.

Улмаар “JP Morgan Chase” банк АНУ-ын Гадаад дахь авилгатай тэмцэх тухай хуулийг зөрчсөний торгууль 130 сая долларыг төлөх ажээ. Үүнээс гадна АНУ-ын Хууль зүйн яаманд 72 сая доллар, Холбооны нөөцийн банкны захирагчдын зөвлөлд 61.9 сая доллар төлөхөөр болжээ.

Гадаад дахь авилгатай тэмцэх тухай хуулиар АНУ-ын компаниуд гадаадад бизнес эрхлэхийн тулд бусад орны Засгийн газрын албан хаагчдад авлига өгөхийг хориглодог бөгөөд дэлхий дээрх авлигатай тэмцэх хамгийн хатуу хуулиудын нэг юм.

Хятадын төрийн томоохон албан тушаалтнууд “JP Morgan Chase” банкинд Хятадад бизнес эрхлэх боломж олгон хариуд нь тэдний санал болгосон хүмүүсийг тус банкинд ажилд авахыг хүсчээ.

Эх сурвалж: BBC


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин