2016 оны арваннэгдүгээр 17-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хэнтийн зарим газраар, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар 0.0-6.0мм цас орсон байна.
Үүнээс хамгийн их нь Завханы Улиастайд 4 мм, Алдархаанд 3 мм, Архангайн Жаргалант, Цахир 6 мм байв.
Харин арвандүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан, Архангай, Төв, Хэнтийн нутгаар, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр 0.0-8.0мм орсноос хамгийн их цас нь Төв аймгийн Зуун модод 4 мм, Улаанбаатар хот орчмоор 8 мм цас орсон байна.
Ховдын Байтаг 39 см, Үенч 29 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ 29 см, Улаанбаатар хот орчмоор 9-21 см цасан бүрхүүл үүсчээ.
Үүний улмаас цасны зузаан 0-14 см-ээр нэмэгдэж станц харуулын цасны зузааны ажиглалтын мэдээгээр Увсын Түргэн 40 см, Малчин 38 см, Хяргас 37 см, Ховдын Байтаг 39 см, Үенч 29 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ 29 см, Улаанбаатар хот орчмоор 9-21 см цасан бүрхүүл үүсчээ. Түүнчлэн Завханы өмнөд, Төв аймгийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурсан аж.
Өнөөдрийн цаг агаарын төлөв:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 23-28 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна