• Эхлэл
  • ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргав

ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргав

2016/12/02

“Хар сарнай” хамтлагийн дуучин Амарааг Оросын Элчин сайдын яамны ажилтан зодсонтой холбогдуулан Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрсдийн албан ёсны сайтдаа орос хэл дээр тайлбар тавьсан байна. 

ОХУ-ын Элчин сайдын яамны цахим хуудаст "Монголын Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд өргөнөөр хэлэлцэж байгаа ОХУ-ын дипломат ажилтан гэх овог, нэр нь тодорхойгүй хүн "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахыг зодсон гэх хэргийн мэдээллийн үнэн зөв эсэхийг одоогоор тодруулж байна хэмээн Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна.

"Asia Russia Daily" сайтын эзэмшигчдийн явуулсан судалгаагаар С.Амармандахтай холбоотой хэргийн үйл явдал болсон огноо, оролцогчид болон нөхцөл байдал зэрэг  баримтууд нь хоорондоо зөрөлдөж байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ" хэмээжээ.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.

Дуучин Амараа толгойдоо хүнд гэмтэл авчээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна