• Эхлэл
  • Их хэмжээний Монгол төгрөг хилээр гаргахыг завджээ

Их хэмжээний Монгол төгрөг хилээр гаргахыг завджээ

2016/12/08

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид Монгол Улсын мөнгөн дэвсгэртүүд болон их хэмжээний хөлдөөсөн мах хил давуулахыг завдсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллэв.

Энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын харьяат С, Б нар нь Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6, 7, 8, 9 дүгээр купены агааржуулалтын хоолойд үхэр, хонины 75  кг хөлдөөсөн мах, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 890 мянган төгрөгийн 100, 50, 20, 10-тын дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

Гэмт этгээдүүд нь мөнгөн дэвсгэртүүдийг хайрцаглаж, цүнхэлсэн хөлдөөсөн махан дотроо хийж, хил давуулахаар зэхсэн байсан аж. Тэд энэ үйлдлээ “Хүний дайсан эд зүйлийг авч явсан” гэж мэдүүлжээ.

Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан иргэн С, Б нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин