• Эхлэл
  • Жаран тэрбумын Ц.Сандуй Засаг даргад санаархаж байна

Жаран тэрбумын Ц.Сандуй Засаг даргад санаархаж байна

2016/12/09

Хотын удирдлагуудын хооронд албан тушаал хүлээн авч, ажилдаа орох үеэс л томилгооноос үүдэлтэй хагарал зөрчил бий болсон. Өдгөө энэ байдал нь хашаанаасаа хальж гарах хэмжээнд хүртлээ томорсон бололтой. 

 НИТХ-ын даргаар томилогдсон Ц.Сандуй нийслэлийн МАН-ын даргын хувиар нам нь ялалт байгуулсны дараа Нийслэлийн Засаг даргаар томилогдох ёстой байв. Гэвч сонгуулийн өмнө Ц.Сандуй нийслэлийн намын даргын хувиар албан тушаал наймаалж, 60 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох төлөвлөгөө ярьсан бичлэг нь задарч шившиг болсон. Зөвхөн түүнийг шившиглээд зогсохгүй намынхаа нэрийг шороонд хутгаж хаясан. Хуулийн хариуцлагад ч татаж болохоор тэрхүү баримтыг эвлүүлэг, гүтгэлэг гэж хэлээд хэн ч итгэхээргүй зүйл байсныг бүгд мэднэ. Өөрийнх нь дуу хоолой, яаж ч тасалж эвлүүлсэн байлаа гээд өөрөөр ойлгох боломжгүй 60 тэрбум төгрөгийн асуудал.

  Жаран тэрбум төгрөгийн асуудлаар МАН шаварт унах төдийгүй намагт шигдэж ч болох нөхцөл байдал үүсээд байсан нь үнэн. Чухам үүнээс болоод Ц.Сандуй Нийслэлийн даргаар томилогдож чадалгүй ард хоцорсон нь үнэндээ ёс суртахууны хариуцлага хүлээсэн хэрэг. Намаа яллагдах нөхцөлд оруулчихаад намын хорооны даргын хувиар Засаг дарга болно гэж хэлэх эрх түүнд байгаагүй шиг албан тушаалын томилгоо түүний тойроход мөн л хэлэх үггүй сууж байсан биз.

Тийм ч учраас хоёр шатны сонгуульд ялж, төрийн эрх мэдлийг шилжүүлэн авсан МАН-ын удирдлага Нийслэлийн Засаг даргаар Су.Батболдыг томилох шийдвэрийг гаргасан. Энэ бүх улс төрийн нөхцөл байдал, намын шийдвэр, томилгоог өнөө хэр нь Ц.Сандуй хүлээн зөвшөөрч чадахгүй, үүнийгээ ил ярьж зүрхлэхгүй яваа нь үнэн бололтой.

НИТХ-ын зүгээс Засаг даргад үзүүлэх ёстой дэмжлэгүүд гэхээр зүйл өнгөрсөн хугацаанд харагдсангүй. Харин ч Засаг дарга С.Батболдын үг, үйлдэл, шийдвэр, тушаалаас өө сэв, өөнтөг отож, тийм зүйл олдвол сошиал сүлжээ болон хэвлэлээр ил гаргах байдлаар “үл үзэгдэх” гар хөлөө ажиллуулсаар ирэв.

Нийслэлийн МАН-ын хорооноос дэвшүүлж, сонгуулийн үеэр Ц.Сандуйгийн сурталчилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр нь сонгуулийн дараа НИТХ-аас албан ёсоор батлагдаад байгаа. Харин Засаг дарга С.Батболдын хувьд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэхээр төслийг нь санаачлан боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. Уг хуулийн үзэл баримтлалд С.Батболдын концепци гэж хэлж болох ч хотыг хөгжүүлэх ерөнхий зураглал, аль ч намд өмчлөгдөхгүй том төлөвлөгөө тусгагдсан нь сайтад байршуулсан төслөөс нь харагдаж буй. Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны тойм төсөл энэ.

Харин Ц.Сандуйгийн  “Аз жаргалтай хот” аль хэдийнэ олны танил болж, нийслэлийн МАН-ын хорооныхон үүгээрээ пиар хийж, нэг бус арга хэмжээг зохион байгуулж амжжээ. Хамгийн сүүлийн жишээ нь Төрийн бус байгууллагын нэрээр зохион байгуулж, зодооноор дууссан “Аз жаргалтай хот” хэмээх цэнгүүн юм.

Ц.Сандуйгийн иймэрхүү пиар нь хэмжээнээсээ хэтийдэж, харин энэ тоолонд буулт нь Засаг дарга С.Батболд дээр ирж байна. Үүнийг нь Ц.Сандуйгийн чиглүүлж буй пиарын баг улам бүр өдөөх, олон нийтийн сүлжээгээр түгээх ажлыг зохион байгуулж байгааг намынхан нь сайн мэдэж байгаа. Харин хотын удирдлагуудын хагарлыг сайн мэдэхгүй олон нийтэд бол ондоо сэтгэгдэл төрж байна.

  Хашаанаасаа хальж гарсан энэ хагарал Сандуй, Сундуйгийн хоорондын өгөө, аваа байхаа болиод нийслэлийн эрх мэдлийг авсан МАН-д хор хохирол учруулах хэмжээнд хүрснийг хэн хэн нь анзаарах хэрэгтэй болжээ. Намынхаа нэр хүндийг боддоггүй юм гэхэд тэдэнд саналаа өгсөн хотын иргэд, сонгогчдын итгэлийг яах вэ гэдгийг бодолцох ёс суртахуунтай баймаар юм даа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Билэгт
    Ард түмэн МАН-ыг сонгосон тиймээс ямар албан тушаалд хэн байх нь ямар хамаа байнаа
    2016 оны 12 сарын 13
  • Зочин
    zugeer l ajiliig ni khiilgaach negent l iim songolt khiisen um chine
    tegeed ch ard irgediigee khuvaaltsaj taltsuulj baikh khereg yu bnaa
    mur muruuruu urdkh ajilaa khiigeed l yavyaaa
    2016 оны 12 сарын 12
  • Зочин
    �?�?�?ЬЁ �?�?
    2016 оны 12 сарын 12
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 12 сарын 12
  • ddd
    Ardchilsan nam ene 2 huniig alaltsuulhiin tuld yuu yuu genuuuee shan bulterhiim da
    2016 оны 12 сарын 12
  • өйөй
    энэ лагаа засаг дарга болохгээд хэдэн цаас өгсийн байгааз бас
    2016 оны 12 сарын 12
  • Зочин
    Олон долоон юм яриад яахав,жаран тэр бумынхаа асуудлыг л эр хүн шиг шалгуулчихалдаа,тэгээд үнэхээр нэр цэвэр гарвал хотын дпарга байтугай хорвоо ертөнцийн дарга болно гэсэн ч яахав,
    2016 оны 12 сарын 12
  • Зочин
    yagaad shuuhgui baigaam be? Harvaas modon tolgoi bna. Ichih yos surtahuungui. yostoi geliisen t1 bna.
    2016 оны 12 сарын 12
  • Зочин
    шоронд байх ёстой хүн
    2016 оны 12 сарын 12
  • зочин
    Ц.Сандуй Су.Батболд хоёрыг хооронд нь хагаралдуулах гэсэн захиалгат нийтлэл. Захиалагч нь Д.Баттулга, Ц.Бат-Үүл, АН-ын үеэ санагалзсан гар хөл бологчид байж магадгүй.
    2016 оны 12 сарын 11
  • Зочин
    Jaahan ichij amidar kkkk
    2016 оны 12 сарын 11
  • Зочин
    МАН-ынхан бүгдээрээ адилхан
    2016 оны 12 сарын 11
  • Зочин
    unen shuu jigteihen huuliin mergejiltei gedeg ch huuramch sanduigin suulreh shoudah huuhnig ni ch zohion baiguuldag bas hotin darga batboldin esreg ajillagaag garddag
    2016 оны 12 сарын 11
  • Зочин
    ichij amidar
    2016 оны 12 сарын 11
  • Зочин
    dagaj daldagandag ganz 2 avgai bii sanduig huuramch diplomtoi
    2016 оны 12 сарын 11
  • Лхагва
    АН ЯЛСАН БОЛ 60 ТЭРБУМЫН БИЧЛЭГЭЭРЭЭ ШОРОНД ОРОХ БАЙСАН ДААНЧ МАНАЙ МОНГОЛЫН ДАРГА НАР БОЛООД МӨНГӨТЭЙ ЭРХЭМҮҮДЭД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГҮЙ БОЛОХООР ЯЛ ЗАВШААД Л УЛАМ ДЭВШЭЭД ЯВЖ БАЙДАГ БҮГДИЙГ НЫ БУУДАХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 12 сарын 11
  • Зочин
    Намсрайноров
    2016 оны 12 сарын 10
  • Зочин
    Сандуй мэтийг төрд оруулах нь монголын төрд , монгол улсад маань маш их аюултайгаар барахгүй гэдгийг нямдорж яагаад ярихгүй байна. Шудрага хүнд намын эрх ашиг улсын эрх ашигаас дээгүүр л байна даа .
    2016 оны 12 сарын 10
  • Зочин
    Хөөрхий дөө
    2016 оны 12 сарын 09
Сонин хачин