• Эхлэл
  • Гэр хорооллынхонд 2,5 сая төгрөгний төхөөрөмж тараана

Гэр хорооллынхонд 2,5 сая төгрөгний төхөөрөмж тараана

2016/12/12

Манай улсын хүн амын 45 хувь нь нийслэл хотод төвлөрөн амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн 61 хувь нь гэр хорооллын бүсэд 600-800 мянган тонн түүхий нүүрс түлэх замаар дулаан хангамжаа шийдэж байна.

Тэгвэл Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас дулаан хуримтлуулах шинэ төхөөрөмжийг гэр хорооллын айлуудад нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү төхөөрөмж нь шөнийн цагаар дулаан хуримтлуулж өдөр нь эргээд 16 цагийн турш дулаан ялгаруулдаг бөгөөд дээр нь хоол цайгаа хийх боломжтой юм байна.

Утаа ялгаруулахгүй, байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд аюулгүй тул гэр хорооллын 198.000 гаруй айлуудыг авахыг зөвлөж байгаа юм байна. Үнийн хувьд 2,5 сая төгрөг болох ч Төрөөс тал хувийг нь төлж иргэн үлдэгдлийг сар бүр төлөх нөхцөлтэйгөөр нийлүүлэх гэнэ.  

Уг төхөөрөмжийг суурилуулснаар нүүрс түлэх шаардлагагүй болох бөгөөд, сэргээгдэх эрчим хүч болон, тогоор цэнэглэж ашиглах юм. Нэг өрх өдөрт дунджаар 5квт цахилгаан зарцуулдаг бол төхөөрөмж өдөрт дунджаар 1,5-2 квт тогоор ажиллах юм байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхийн тулд Төр-Иргэн хоёр хамтарч зөв технологийг хэрэглэх нь зүйтэй гэсэн бодлого барьж ажиллаж байна. Бид “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан”-г байгуулахаар төсөл боловсруулж байгаа. Ирэх 7 хоногт Үндэсний хороонд танилцуулна. Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Нийслэл хотод өвлийн ид хүйтэн саруудад агаарын нарийн ширхэглэгт тоосонцор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагаас 6-7 дахин их байгаа юм. Тиймээс гэр хорооллын ахуйн хэрэглээний зуухнаас ялгарах тоосонцрын хэмжээг 80 хувиар бууруулах шаардлагатай болоод байгааг албаныхан онцолсон юм.

О.НАНСАЛМАА

Эх сурвалж:Control.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин