• Эхлэл
  • Монголчууд утаанаас хамгаалах маск үйлдвэрлэжээ

Монголчууд утаанаас хамгаалах маск үйлдвэрлэжээ

2016/12/13

Өглөөний 7-8 цагийн орчимд харагдах орчин хязгаарлагдмал байна. Зам талбай гэлтгүй хажуу байр хүртэл харагдахгүй байгааг харахад агаарын бохирдлын хэмжээ өмнөх жилүүдээс ч илүү нэмэгдсэн бололтой. 

Хоолой гашуун оригуулж, нүд хоросгох утаа зам талбайн харагдах орчин хязгаарлаж байгаа энэ үед осол аваар гарах эрсдэлтэй байх бөгөөд иргэдийн эрүүл орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тухай иргэд ярьж байна. 

Агаарын бохирдол утаагаар амьсгалж байгаа энэ үед эрүүл хүний тоо цөөрөх нь дамжиггүй.

Үүнд арга хэмжээ авах тухай олон жилийн турш яригдаж байгаа боловч өнөөдрийг хүртэл доривтой арга хэмжээ аваагүйгээс ийн бохирдлын хэмжээ иргэдийн эрүүл мэндэд занал хийлж байна. 

Энэ үеэр иргэд утаанаас хамгаалах маск зүүх хэрэгтэй эмч нар зөвлөж байна.

Монголын компани стандартын шаардлага хангасан агаарын бохирдлоос хамгаалах маск үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Уг Монгол маск нь дөрвөн давхарга бүхий нарийн ширхэгт тоосонцор, утаа үнэрээс хамгаалагчтай аж.

Тус маскийг үйлдвэрлэгч “Эрбу” компани нь ажилтнуудынхаа 80 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр бүрдүүлсэн байна. Мөн ОХУ-д мөрдөгддөг стандартыг ханган ажиллаж байгаа ажээ.

Ямартай ч энэ их утаатай үед дээрх маскийг хэрэглэж өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарах хэрэгтэй. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин