• Эхлэл
  • ”Фастен групп”-тай танилцаж туршлага судаллаа

”Фастен групп”-тай танилцаж туршлага судаллаа

2016/12/13

БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам болон БНХАУ-ын Стандартын байгууллагын дэмжлэгтэйгээр БНХАУ-ын Жиангсү мужийн “Чангзөү” хотын “Чанарын хяналт, хорио цээрийн хүрээлэн”-гээс 2016 оны 11-р сарын 14-өөс 12-р сарын 3-ны хооронд “Ази-Европын орнуудын стандартын мэргэжилтнүүдийн сургалт, семинар”-ыг зохион байгууллаа.

Тус сургалтанд Стандарт, хэмжил зүйн газрын СТҮБГ-ын мэргэжилтэн Ч.Пүрэвдулам, СМЛСҮТ-ийн мэргэжилтэн П.Ганцэцэг, ТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Д.Мөнхжин нар амжилттай оролцов. Энэхүү сургалтанд БНЧУ, Иран, Словень, Серб, Тажикистан, Казахстан, Кыргызстан, Саудын Араб, Камбож, Монгол зэрэг 10 орны 19 оролцогчид хамрагдсан юм. 

Сургалтаар, 

- БНХАУ-ын Стандартчиллын байгууллагын танилцуулга, 

- БНХАУ-ын Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн стандартчилал, 

- БНХАУ-ын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний стандартчилал, 

- БНХАУ-ын Газрын тосны өнөөгийн нөхцөл байдал болон нефьт химийн үйлдвэрлэл, 

- Эрчим хүч хэмнэх болон дулаан ялгаруулалтыг бууруулахад стандартчиллын хөгжил, 

- Байгалийн хийн бүтээгдэхүүний шинжилгээ, технологийн стандарт,

БНХАУ-ын Аялал жуулчлалын үйлчилгээний стандартчилал зэрэг сэдвүүдээр БНХАУ-ын Стандартчиллын байгууллага (SAC), БНХАУ-ын Стандартчиллын үндэсний хүрээлэн (CNIS), БНХАУ-ын Газрын тосны корпорациас холбогдох албаны хүмүүс илтгэл тавьсан юм.

Мөн сургалтын явцад БНХАУ-ын Жиангсү мужийн Чанарын хяналт, хорио цээрийн хүрээлэн болон дэлхийд тэргүүлж буй металлургийн үйлдвэрийн нэг  “Фастен групп”-тэй танилцаж туршлага судаллаа. 

Эх сурвалж: Стандарт хэмжилзүйн газар


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин