• Эхлэл
  • Шүүх хурлыг 55 сэтгүүлч сурвалжилна

Шүүх хурлыг 55 сэтгүүлч сурвалжилна

2016/12/13

Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлах хүсэлтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт ирүүлжээ.

Шүүх бүрэлдэхүүн эдгээр хүсэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.2-т зааснаар хангана. Шүүх хуралдааны явцын талаарх шаардлагатай мэдээллийг албаны эх сурвалж тухай бүр мэдээлнэ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлсэн байна.

Одоогоор шүүх хурлыг хаалттай явуулж магадгүй гэсэн мэдээлэл байгаа ч нээлттэй, хаалттай эсвэл хэсэгчилсэн хаалттай ямар хэлбэрээр явуулахыг шүүх бүрэлдэхүүн шийдэх юм.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин