• Эхлэл
  • Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл хуралдлаа

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл хуралдлаа

2016/12/16

Шинжлэх ухаан, технологи (ШУТ)-ийн Үндэсний зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд болж, Үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат удирдлаа.

Хурлаар шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаа, Шинжлэх ухаан, технологийн сангийн тайлан, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”—ын төсөл болон төслөөр шийдвэрлүүлэх асуудлуудыг хэлэлцэв.

ШУТ-ийн сангаар санхүүжиж байгаа шинжлэх ухаан, технологи, инноваци, цөм технологийн төслүүдийн хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээ, 2017 оноос хэрэгжих төслийн саналуудыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Мөн ШУТЭЗ-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөг  хэлэлцэн баталлаа.

“Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд нийцүүлэн боловсруулж, 2017 онд багтаан Засгийн газраар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулахыг, мөн хурлаар дэмжигдсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн саналыг 2017 оноос хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин