Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд нутгийн баруун хагаст, 25, 27-нд ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 24, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
25-наас хүйтэрч, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус. Бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ
Сэтгэгдэл байхгүй байна