Францын Шарль-де-Голль нисэх буудалд америкийн өндөр настан багш нарын групп нисч иржээ. Тэдний дунд Чарльз Уайт байлаа.
Тэр паспортоо гаалийн ажилтанд шалгуулахаар нилээд удаан цүнхэндээ хайжээ. Гаалийн ажилтан хэсэг харж байснаа шоолонгуй асуув.
- Та өмнө нь Францад ирж байсан уу, эрхэм ээ?
- Ирсээн гэж өвгөн толгой дохив.
- Тэгвэл та хил дээр ирэхийн өмнө паспортоо бэлддэг гэдэгийг мэднэ биз дээ?
- Намайг сүүлчийн удаа энд ирэхэд хэн ч паспорт асуугаагүй юм л даа
- Байж боломгүй юм. Америкчууд Францад ирэхдээ паспортоо үргэлж шалгуулах ёстой байдаг. Чарльз Уайт гаалийн ажилтан руу нухацтай хараад хэлжээ.
- Хүү минь, намайг 1944 онд Омахагийн далайн эрэгт чиний эх орныг чөлөөлөхөд туслахаар газардах үед паспортоо үзүүлчихээр ганц ч францтай тааралдаагүй юм.
Эх сурвалж: Batzorig Sh
Сэтгэгдэл байхгүй байна