• Эхлэл
  • 9 настай алдартай зурагчин охин

9 настай алдартай зурагчин охин

2016/12/24

Шотландын  бага сургуулийн сурагч  Реджине Уилли эрэлттэй хуримын зурагчны нэг хэдийн болсон байна.

Mashable сэтгүүлд бичсэнээр түүний аав Кевин Уилли хуримын зураг авдаг болохоор Реджина ч мөн зөвхөн хуримын зураг авдаг гэнэ. Аавын хан хэлж байгаагаар охин 3 настай байхдаа түүний камерыг авч зураг дарж эхэлсэн байна. Удалгүй охин хэрхэн зураг авдаг талаар асууж яаж хийж байгаагаа үзүүлэхийг гуйдаг болж, энэ бүхнийг охин хурдан сурсан байна.

Охин цээж зураг, спортын уралдаан тэмцээн, баярын жагсаалын зураг авдаг байжээ. Түүнийг 7 настай байхад нь нэгэн нэртэй мэргэжлийн зураг авалтын төхөөрөмж зардаг компани зургийн худалдан авч Facebook хуудасныхаа нүүр болгосон байна.

Одоо Реджина аавынхаа  KSG Photography зураг авдаг компанид ажилладаг бөгөөд хуримын ёслолын хоёрдугаар зурагчнаар ажилладаг.

 Хурим дээр охин бие даан ямар зураг авахаа өөрөө мэдэж авдаг байна. Хуримын зураг авахдаа хүмүүсийн аз жаргалтай мөч, баяр баясгаланг авдаг нь илүү таалагддаг гэж охин хэлжээ.

Реджина авсан зураг нь мэргэжлийн зурагчны төвшинд байдаг тул хүмүүс хаяа охины авсан зураг гэхээр гайхдаг байна. Заримдаа миний авсан зургийг хүмүүс минийх гэж итгэхгүй аавын авсан зураг гэж хэлдэгт нь гомдмоор байдаг. Охины авсан зурагт засвар бага хийгддэг гэнэ.

Мөн түүний аав зураг засварладаг Lightroom програм дээр хэрхэн ажилладгийг зааж, зураг засварлаж байх үед нь хажууд нь сууж хэрхэн хийж байгааг нь ажигладаг, шаардлагатай үед нь зөвлөж тусалдаг байна.  

Охин ирээдүйгээ зурагтай холбохыг хүсэхгүй байгаа бөгөөд том болоод загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байна. Одоо түүний хийж байгаа ажил нь амжилт авчирч байгаа юм чинь ирээдүйд хүссэн зүйлээ хийж чадна гэхэд эргэлзэх зүйлгүй.

Эх сурвалж: deti.mail.ru


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна