• Эхлэл
  • Сүйрсэн онгоцонд 64 уран бүтээлч 9 сэтгүүлч явжээ

Сүйрсэн онгоцонд 64 уран бүтээлч 9 сэтгүүлч явжээ

2016/12/25

ОХУ-ын Батлан Хамгаалах яамны ТУ-154 хөлөг онгоц сүйрсэн талаар Английн ВВС мэдээлснийг хөрвүүлэн хүргэж байна. 

----------

ОХУ-ын Батлан Хамгаалах яамны ТУ-154 хөлөг онгоц Сочи хотын нисэх онгоцны буудлаас хөөрсний дараа сүйрсэн байна. Онгоц Хар эргээс 1,5 км зайд Хар тэнгист унажээ. 

Хөлөг онгоцонд найман цэргийн албан хаагч, төрийн албаны хоёр ажилтан, "Шударга тусламж" байгууллагын ажилтан Елизавета Глинка, хэвлэл мэдээллийн есөн ажилтан, Александровын нэрэмжит ансамблийн 64 уран бүтээлч, хөлгийн багийн найман гишүүн байжээ. 

Цэргийн Ту-154 Москвагийн ойролцоох Чкаловск хотоос Сочид ирж түлшээ цэнэглэсэн бөгөөд Сирийн Латакия хот руу чиглэн хөөрсөн ажээ.

Александровын ансамбль Сирид алба хааж буй Оросын цэргийн албан хаагчдад шинэ жилийн мэндчилгээ тоглолт хийхээр явж байсан байна. 

Бидэнд мэдэгдэж буй зүйлс: 

Онгоц яагаад сүйрэв? 

Ямар ч ослын үед техникийн гэмтэл, хөлгийн багийн алдаа, гадны нөлөө гэсэн.үндсэн гурван шалтгааныг авч үздэг. 

Одоогийн байдлаар эдгээр хувилбаруудыг бүгдийг авч үзэж байгаа бөгөөд ослын шалтгааныг тусгай комисс тогтоох юм. Тусгай комиссыг Ерөнхий сайд Дмитрий Медведев байгуулж тэргүүлнэ. .

Онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоохын тулд нэн түрүүн "хар хайрцаг"-нуудыг олж унших ёстой. 

ТУ-154 нь 48 хүртэл үзүүлэлтийг соронзон хальсан дээр бичдэг хөлөг онгоцны ердийн МРСП-64 бичигчээр тоноглогдсон бөгөөд ямар ч өндөр температур, усны орчинд эвдэрдэггүй. Мөн ТУ-154 нь нисгэгчийн бүхээг доторх яриа болон диспетчертэй ярьж буй яриаг бичдэг К6-63 гэсэн ашиглалтын бүртгэгч болон МАРС-БМ гэсэн бичигчтэй. 

Онгоц хөөрөөд удаагүй учир хар хайрцгууд өндрөөс болж эвдэрсэн байх магадлал маш бага юм. 

Онгоц унасан газарт одоо "Центроспас" болон "Лидер" сумангийн 40 шумбагч ирээд байгаа юм. Онгоцны хэлтэрхий хэсгүүд хэдэн арван метрийн гүнд байгаа нь харагдаж байгаа юм.

Онцгой байдлын мэргэжилтнүүд Сочи руу гүнзгий усанд ажиллагаа явуулах тусгай тоноглол хэрэгсэл, зөөврийн камернууд болон усан дотор удирдагддаг "Фалькон" аппаратуудыг зөөвөрлөж байна. 

Аврагчид хар хайрцагнуудаас гадна сүйрсэн хөлөг онгоцны хэлтэрхий хэсгүүдийг цуглуулах үүрэг хүлээгээд байна. Далайн гүнд байгаа учир хүндрэлтэй байгаа хэдий ч тэр бүхнийг олж газрын гадаргуу дээр гаргах нь чухал.

Хувилбарууд

RA-85572 дугаартай сүйрсэн ТУ-154Б-2 хөлөг онгоцыг 1983 онд үйлдвэрлэсэн бөгөөд хөөрөх массыг нь ихэсгэсэн ТУ-154 онгонцы орчин үеийн загвар юм. 

Онгоцны ашиглалтын хугацааг ашигласан жил, нийт ниссэн цаг, хамгийн гол нь буултын цикл зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг учир ашиглалтын хугацаа дууссан эсэхийг дүгнэхэд хүндрэлтэй бөгөөд үйлдвэрлэгч төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийж онгоцны ашиглалтын хугацааг сунгаж болдог. 

Ослын дараа Худалдааны Үйлдвэрийн яамны сайд Денис Мантуров "Энэ онгоцны ашиглах тогтоосон хугацаа нь 40 жил, үүнтэй ижил төстэй гадаадын загваруудыг авч үзвэл 60 жил ашиглах боломжтой" гэж мэдэгдсэн байна.

Батлан хамгаалах яамны мэдээллээр ТУ-154 онгоцны тарж бутарсан сэгийг Хар тэнгисийн эргээс 1,5 км зайд, 50-70 метрийн гүнээс олсон байна. Одоогоор амиа алдсан зорчигчдоос 10 хүний цогцсыг тэнгисийн уснаас гаргаж авчээ. Ослоос амьд гарсан хүн байхгүй гэж мэдээлж байна. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Эмгэнэлт осолтой холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сарын 26-нд улс орон даяар гашуудал зарласан байна.

Дуучин Александр Шутко онгоцонд авахуулсан зургаа сошиал хуудсандаа оруулсан байна. Тэрээр онгоц хөөрөхийн өмнө эгч Эмма руугаа залгаад “Онгоцондоо суусан, 15 минутын дараа хөөрөх гэж байна. Сочид түр зогсох үеэр залгая” гэжээ.

 

22 настай бүжигчин Ралина Гильманова, түүний сүйт залуу Михаил нар хоёул А.В. Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын бүжигчид байжээ

 

Лилия Пырьева

Мария Клокотова


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    UM MAANI BADMI HUM.
    2016 оны 12 сарын 27