“Монголын зэс” корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс энэ онд “Эрдэнэтийн ирээдүй хүүхдүүд” нэгдсэн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд шинэ жилийн баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төв, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо" ТББ-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын хөгжлийн төв, Орос 19-р сургууль, Катюша цэцэрлэгийн 500 гаруй хүүхдэд өнөөдөр бэлэг гардууллаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын “Найдвар” төвийн барилгын өргөтгөлд зориулан 10 сая төгрөг хандивлав.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Монголын зэс корпарациас Эрдэнэтийн ирээдүйд чиглэсэн “Монголын төлөө Эрдэнэт”, “Нээлттэй шилэн Эрдэнэт”, “Нийгмийн хариуцлагатай Эрдэнэт”, “Ажилчиддаа ээлтэй Эрдэнэт”, “Ирээдүйгээ харсан Эрдэнэт” гэсэн 5 зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө, Эрдэнэт хотын ирээдүйг харсан сайн сайхан үйлсийг бий болгохоор зорьж байна.
Дөнгөж сая Катюша цэцэрлэгийн удирдлага хүүхдийн тоо олон, ачаалал ихтэй, эцэг эхчүүдээс цэцэрлэгийн байр нэмж барих хүсэлт байнга тавьдаг тухай танилцууллаа. Энэ жилийн хувьд бид Эрдэнэтэд сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр барих зураг төслийн ажлыг эхлүүллээ.
Удахгүй энэ ажил биеллээ олж, халуун дулаан уур амьсгал бүрдсэн сургууль,цэцэрлэг ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв
Сэтгэгдэл байхгүй байна