Anthony Lloyd -Энтони Ллойд бол террористуудад барьцаалагдаж байсан Британын сэтгүүлч юм. Барьцаанд байхад нь түүнийг эрүүдэн шүүж, бас муслим зэвсэгт этгээдүүд хамт хоригдсон хүмүүсийнх нь толгойг авахдаа түүнд харуулдаг байжээ. Ллойд ямар ч байсан, үхлээс амь мултрах, суллагдах талаар зүгээр суугаагүй, Тэрээр эрх чөлөөтэй болсныхоо дараа Обамагийн Засгийн бодит үнэн дүр төрхийг илчилжээ.
2014 оны 5 сар. Терророрист бүлэгт баригдаж, эрүүдэн тамлуулж байсан сурвалжлагч Энтони Ллойд, фото зурагчин Жак Хилл нар Сирийн тэр босогчдоос оргон зугтааж чадсан юм. Исламийн суртал ухуулга хийх зорилгоор, тэдний нүдэн дээр сэтгүүлч, идэвхтнүүдийн толгойг авах, буудах зэргийг харсан тэд бас зугтаах боломж бага ч гэсэн байгааг олж харжээ. Тэд эхний оролдлого нь бүтэлгүйтсэн байна.
Ллойдын хэзээ ч мартахгүй хүн бол, түүнийг оргох гэж оролдсон хэмээн нүд рүү нь харж байгаад хөлийнх шагайны хажууд 2 удаа хий буудсан Хаким Анза Ака Хаким Абу Жамал юм. Хоёр сэтгүүлч эрүү шүүлтийг давж, азаар амьд үлдэж, дараагийн удаа Турк руу гарч чадсан.
2 жилийн турш түүний сэтгэл зүй эрүү шүүлтэнд байсан тэр хүнд мэдрэмжээсээ салж чадахгүй байв. Гэтэл Таймс-ын сурвалжлагаар АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн - “ISIS-ийн эсрэг дайны шинэ холбоотнууд” –ын тухай мэдээ гарахад барьцаалагч, тамлагчдынх нь хуучин танил царайнууд харагджээ.
Түүнийг барьцаалж байсан муслим барьцаалагч Анза Обамагийн CIA(ТТГ)-ын “дундыг баримтлагч” гэж зарласан АНУ-ын дэмжлэгтэй Сирийн цэргүүдийн дунд байгаа нь дүрс бичлэгээр гарчээ.
Дүрс бичлэг дээр "дэд-командлагч Анза ба Сирийн босогч барьцаалагч “дундыг баримтлагч” группууд 8 сарын 17-нд хойд Сирит ялалтаа тэмдэглэж байна" гэж тайлбарлан үзүүлсэн нь тэр юм.
Энэ хүн бол 2014 оны 5-р сард, гарыг минь хүлээд, хөлийн шагай руу 2 удаа буудаж байсан хүн байлаа. Тэр Сирийн умард хэсэгт байрлаж байсан тэдгээр барьцаалагч этгээдүүдээс зугтахыг оролдсоны шийтгэл байсан бөгөөд, тэр намайг наймаална гэж бодсон бололтой байдаг.
Анза над руу буудахдаа тойрон зогсож байсан хүмүүст намайг ТТГ-ын тагнуул гэж зарлаж байв. Харин өнөөдөр би түүнийг Америкийн ТТГ-тай хамтран ажиллаж байсныг ингэж мэдлээ.
ISIS-ын жихадуудаас ялгарах юмгүй, маш аюултай, экстрем цэргүүдийг Обама санхүүжүүлж, хамгаалж байгааг Ллойдын энэ аймшиггүй илчлэлт баталж өгөв. ТТГ “баталгаа өгсөн” энэ цэргүүд гэмгүй иргэдийг, бүүр Америкийн иргэнийг барьцаалж, хөнөөсөн ажилд шууд оролцдог.
Өнгөрсөн сард гарсан дүрс бичлэгээр Анза амьд байгаад зогсохгүй ТТГ-аас “баталгаа өгсөн” Америкаас зэвсэг, Тоw пуужингууд, агаарын дэмжлэг авдаг - Сирийн босогчдын First Regiment (al-Fawj al-Awwal) группын гишүүн байж таарав.
Энэ хугацаанд тэр Туркын өмнөд хэсэгт байрлаж, Хавар Килис Удирдлагын өрөөнөөс даалгавраа авдаг байсан нь харагдаж байна. ( Hawar Kilis Operations room- Сирийн Зэвсэгт Босогчдын бүлгүүдийн хамтарсан удирдлагын алба, Алеппогийн Мари хотын Азаз дүүрэгт байрлана. Зорилго нь Ирак ба Ливантын Исламын Улс байгууллагтай тэмцэх. орч)
Ллойд, Centcom (АНУ-ын Төв Команд) алдартай барьцаалагч этгээд Обамагийн дэлгэцийн ажилд яагаад оролцсон тухай тайлбар өгөхөөс татгалзсан гэж ярьж байна. Харин нэрээ хэлээгүй Пентагоны ажилтны ярьснаар, АНУ-ын агаарын дэмжлэг Анза болон түүний хүмүүсийг олон удаа хамгаалж байсныг мэдсэн байдаг.
Мэдээж, Обамагийн засаг захиргаа Анзагийн амьдралын түүхийг мэдэхгүй байна гэж байхгүй. New York Times 4 жилийн өмнө түүний хийсэн дайны гэмт хэргүүдийн талаар сурвалжлан үзүүлж байсан. Тэр үед Анза автомашиныг тоноглоод, Сирийн армийн шалган нэвтрүүлэх цэгт очиж, дэлбэлж байсан ба зорилго нь зөвхөн тэсрэх бөмбөгнийхөө чадлыг үзэх байсан юм.
Обамагийн сири цэргүүд дайны гэмт хэргийн маш урт жагсаалттай. Түүн дотор Америкийн сэтгүүлч Жеймс Фолейг барьцаалж, тээвэрлэсэн хэрэг багтдаг. Цэргүүд Фолейг барьцаалаад ISIS-т шилжүүлэн өгсөн бөгөөд, тэд сэтгүүлчийн толгойг авсан.
PJ Media-гаас аль 2014 оны 7-р сард Обамагийн дэмжлэгт - Чөлөөт Сирийн Армийн цэргүүдийн хулгайлах, золиослох хэргүүдийн томоохон эмхэтгэл тайлан гаргасан.Тэр дунд хамгийн аймшигт, цочирдом гэмт хэрэг нь Сирийн цэргүүд хүүхэд - цэргийн толгойг авсан хэрэг байсан юм.
Буш Обамад ажлаа өгөхөд жихадууд “700-орчим”, амархан дарж болохоор байсан бол, Обамагийн ачаар Исламд-хайртай энэ бүлэг зөвхөн 2014 ондоо гэхэд л, 2 улсын нутаг дамнасан, 30 000 гаран өндөр зохион байгуулалттай зэсвэгт этгээдүүдээр өргөжсөн билээ.
Обама одоо ч “дундыг баримтлагч” өөрөө нэрлэсэн, Америкийн иргэд, Барууны сэтгүүлчдийг барьцаалагч, эрүүдэн тамлагч босогчдод санхүү зэвсгийн тусламж үзүүлсээр байгаа юм. Террорист бүлгүүдтэй үр дүнтэй тэмцэхээс зайлсхийж байгаа нь тэдэнд харин хангалттай тус болж байгаа зэргээс харахад, Обама магадгүй ISIS-ыг ч шууд санхүүжүүлж байж мэдэх юм.
Эх сурвалж: usherald
Орчуулсан: Oyun Mgl
Сэтгэгдэл байхгүй байна